Шатахуун хольж татвараас зайлсхийсэн гэх компанийн удирдлагад хариуцлага тооцож чадах уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 18 ・ 1

-УУХҮЯ-ныхан хуурамч шатахуунд хийсэн дүгнэлтийг нууцалж байна-

Хямд үнэтэй шатахуун борлуулж байгаагаас худалдан авч автомашиндаа хийлгэтэл хүч нь муудлаа, эвдэрлээ гэх мэдээлэл байсхийгээд л олон нийтийн сүлжээнд нийтлэгддэг. Тэгвэл ийм явдал байгааг хууль сахиулагчид тогтоон “найрка” борлуулж байсан зарим аж ахуйн нэгжийн удирдлагыг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байв.

Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулж, хэрэглэгчдийг хохироож буй компанийн үйлдлийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлсэн билээ. Уул уурхайн хүнд даацын машин, механизмд ашиглаж байгаад сольсон тос (ажилласан масло)-ыг химийн бодистой урвалд оруулж, “Евро-4” стандартын дизель түлш үйлдвэрлэдэг байсан, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Алтан оршихуй групп” компанийн удирдлагыг тухайн үед шалгаж эхэлсэн юм. Түүнээс хойш ийм байдлаар шатахуун “үйлдвэрлэж” татвараас зайлсхийсэн хэд хэдэн компанийн үйл ажиллагааг шалгаж эхэлсэн байдаг.

Тухайлбал, Сингапурт төвтэй “Ганвор Сингапур”, “Петрохаан” гэх зэрэг компанийн удирдлагыг татвараас зайлсхийсэн хэмээн буруутган одоо ч шалгасаар байгаа юм билээ. Хуурамч гэх шатахууны найрлагад багтдаг бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирэн “найрка” хийж зардаг гэдгийг мэргэжлийн байгууллагын хэд хэдэн хүн онцолж буй юм. Тэдний өгүүлж буйгаар өнөөдөр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд хойш хөршөөс нэг тн дизель түлшийг ойролцоогоор 650 ам.доллароор авчирдаг. Өөрөөр хэлбэл, хилийн үнэ нь энэ. Хуурамч шатахууны гол түүхий эд болох керосин тн нь 520 ам.доллар. Зөрүү 130 “ногоон”-ыг төгрөгт шилжүүлбэл 332 000 болж байгаа юм. Жилд дунджаар 120 000 тн керосин оруулж ирдэг бөгөөд 54-55 тэрбум төгрөгийн хуурамч шатахуун татварын болон хууль хяналтын байгууллагынхны хараанаас мултарч байна гэсэн үг аж.

Монголд оруулж ирж буй шатахуун хилийн үнэ, онцгой албан татвар, зэрэг татвар нэмэгдсээр хэрэглэгчдэд хүрэхдээ дэлхийн зах зээлээс өндөр ханшаар очдог. Үүнийг хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулагчид овжноор ашиглаж буй гэдэг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар керосин зэргийг хилээр оруулж ирэхдээ онцгой албан татвар төлдөггүй юм байна. Дотоодын хэрэгцээнээс хэтэрхий их дайвар бүтээгдэхүүн оруулж ирж байгааг салбарынхан нь ярих юм билээ. “Нотлогдохгүй л байгаа болохоос шатахууны зах зээлд “найрка” зарж буйд эргэлзэх хэрэггүй” гэж нефтийн нэгэн компанийн төлөөлөл ярьсныг манай сонин өмнө нь энэ асуудлаар нийтлэл бичихдээ эш татаж байв. Керосиныг нефтийн хэд хэдэн бүтээгдэхүүнтэй хольж, дизель түлш гарган борлуулахаас гадна техникийн керосинийг зуны дизель түлштэй найруулж, өвлийнх болгох зорилгоор оруулж ирдгийг уншигчид ч мэдэх болсон. 

Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн болох алкилат, нафта зэрэг нэгдлийг бензинтэй хольж АИ-92 бензин гэж зардаг гэнэ. Иймээс л хуурамч шатахууныг салбарынхан нь “найрка” гэх болсон. Завсрын буюу дагалдах дээрх бүтээгдэхүүнүүдийг сүүлийн жилүүдэд бодит хэрэглээнээс их хэмжээгээр импортлох болсон нь ГЕГ-ын статистик мэдээнд тодорхой байдаг. Стандартын шаардлага хангаагүй, чанаргүй, октандаа хүрдэггүй шатахуун манайхан ашиглаж буйг химичид болон эрдэмтэд судлаад баталсан юм билээ. Керосин, нафта зэрэг нефтийн нэмэлт хольцуудыг туршилт хийх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинжлэх зорилготой хэмээн өнгөрсөн онд 428 000 тн-ыг улсын хилээр татваргүй оруулж ирсэн баримт бий. Түүнийгээ бүх төрлийн шатахуунтай хольж хэрэглэгчдэд борлуулдаг бөгөөд ийм шатахууны хими, физикийн чанар өөрчлөгдөн, стандарт нь алдагддагийг холбогдох байгууллагаас судалж тогтоосон байв.

Тэгвэл ийм байдлаар шатахуун үйлдвэрлэж татвараас зайлсхийсэн байж болзошгүй ямар аж ахуйн нэгжүүдийг шалгаж буй талаар баттай эх сурвалжаас авсан мэдээллийг эш татаж уншигчдадаа хүргэе.

Хамгийн анх хууль сахиулах байгууллагынхны хараанд өртсөн компани бол “Петрохаан”. Тус компанийн гүйцэтгэх захирлыг 2018 онд ОХУ-аас импортоор оруулж ирсэн 36 240 тн түлшинд 9814 тн керосин хольсон. Ингэхдээ Дархан-Уул аймагт байдаг “Nes oil”, төмөр замын Рашаант өртөөн дэх “Монсуль”, “М-Ойл”, Говьсүмбэр аймаг дахь “Nes oil”-ын савнуудад найруулсан

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Бат / 2019 05 сар 19/

    Хэрэглэгч бид та нарын хэлсэн үнээр л шатхуун авч байгаа ШӨХТ газар шалгаад чанаргүй шатхууны мэдээлэл гарга л даа бид түүний бинзинийг авахгүй байх зах зээлийн зарчмаар жагсаалаас гаргаж болно шүү дээ

    Хариулах