Хилсээр ялласан шүүх байгууллагад гомдож явдагаа хэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 22

Д.ЧИМЭГ

Өндөр настан Ш.Золжаргал өнөөдөр 12.00 цагаас “Үндэсний мэдээллийн төв”-д хилс хэрэгт холбогдон хохирсон 17 настай хүүгийнхээ асуудлаар мэдээлэл хийсэн юм. “Миний талийгаач хүүг М.Энхболд гэдэг. 2000 оны зургаадугаар сард сургуулийнхаа хүүхдийг зодсон хэрэгт холбогдон гурван жилийн ял авсан. Үнэндээ бол тэр хэрэгт миний хүү буруугүй байсан. Учир нь зодуулсан гэх хүүхэд гэмтэл аваагүй байдаг. Тухайн үед зодоонд оролцсон гэх өөр нэг хүүгийн ээж хүүд минь хэргийг ганцаараа үүрчих, эгч нь суллаад авчихна гэж хэлсэн байсныг сүүлд мэдсэн. Тэгээд л хүү минь би зодсон гэсэн байгаа юм.

Миний хүү энэ хэргийн улмаас шоронд суугаагүй ч насаараа гэмт хэрэгтэн гэдэг сэтгэл зүйн дарамттай явсанд харамсч байна” гэв. Тэрээр нэгэнт хэрэгт холбогдож ял авч байсан учраас өөр бусад хэргийг тохож болно гэдэг сэтгэхүйгээр хүүд минь хийгээгүй хэрэг үүрүүлэх оролдлого хийж байсныг хэллээ. Учир нь Ш.Золжаргал гуайн хүүг Хөшөөтийн уурхайд ажиллаж байх үед нь хүний машин эвдсэн гэх хэрэгт холбогдуулж байсан аж. Улмаар уг хэрэгтэй холбоотойгоор зодуулж нас барсан юм байна. “Би арав гаруй хоног сахиад хүүгээ босгож чадаагүй” гэлээ. Тэрээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, шүүх байгууллага бусдыг хилсээр яллаж хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэнд нь гомдолтой байгаагаа ярьсан юм.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх