Шинэ долоо хоногийн зурхайгаараа өөрийгөө сонж

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 05 сар 27

ХОНЬ

Гэр бүлд тань үгүйлэгдэж буй таны анхаарал халамж, үүрэг, хариуцлагаа ухамсарлах цаг нь болжээ. Таны анхаарах ёстой олон асуудал байгаа ч гэр бүл, тэр тусмаа хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг анхааралтай сонсч, эхнэр, нөхөр, ээж, аавдаа хайр халамжаа харамгүй зориулахыг зөвлөе. Нэн тэргүүний чухал зүйлсийг жагсааж, дарааллаар нь бүгдийг амжуулахыг хичээгээрэй. Залхуурах хэрэггүй, анхааралтай, идэвхтэй байж аливаа зүйлийг аль болох богино хугацаанд амжуулахыг оролдоорой. Санхүүгийн асуудал ээдрээтэй байх тул зардлаа танаж, хэрэглээндээ хяналт тавиарай.

ҮХЭР

 

 

Амьдралын хэв маяг хэвийн, ажлын уур амьсгал ч ердийн үргэлжилнэ. Хэдий тийм ч таны санааг зовоож, бухимдуулах зүйлс гарч ирэх бололтой. Хангалттай унтаж амарч, ядаргаа, бухимдлаа тайл. Шаардлагагүй зүйлд эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй, тиймээс орой үдшийн элдэв арга хэмжээнээс татгалз. Эрүүл мэнддээ анхаарч, хөнгөн бэртэл гэмтлээс сэргийлээрэй. Шаардлагатай бол эрүүл мэндийн үзлэгт орж, шинжилгээ өгөхөд гэмгүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, их хэмжээний мөнгөн урсгал таныг чиглэх бололтой. Хүүхдүүдтэй чинь холбоотой асуудал гарч болзошгүй.

 

ИХЭР

 

 

Ур чадвараа чинээнд нь тултал шавхах долоо хоног. Эргэн тойрон дахь үйл явц дэндүү хурдтай өрнөж буй тул та тэр хэмнэлд дасан зохицож, өөрийгөө дайчлах хэрэгтэй. Энэ долоо хоногт та мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоороо ажлаасаа урт хугацааны чөлөө авч, эсвэл сургалт семинарт хамрагдах бололтой. Үүрэг хариуцлага өндөр байх тул та ажлын ачааллаас болж нэлээд бухимдаж магадгүй. Найз нөхөд чинь танд үнэлж баршгүй том тус хүргэнэ. Гэнэтийн тохиолдлоор их хэмжээний мөнгө зарлагадах шаардлага гарч болзошгүй.

 

МЭЛХИЙ

Ажлын ачаалал их байх тул та хэт завгүй ажиллаж байж, хүссэндээ хүрч чадна. Нэгэн зэрэг хэд хэдэн ажил амжуулах шаардлага ч гарна. Зарим зүйл дээр хамтран ажиллагсдаасаа тусламж хүсэхээс санаа зовох хэрэггүй. Аялал зугаалгад явж магадгүй. Урт хугацааны холын аялалд гарах бол бэлтгэлээ сайн базаа. Шаардлагатай бол бариа засал хийлгэж, иогоор хичээллэ. Ингэснээр стрессээс салж, оюун санаа цэгцэлж, эрч хүчээ нөхөж чадна. Гэрлэлттэй холбоотой асуудал таны санааг зовоох бололтой. Эрүүл мэнддээ анхаараарай.

АРСЛАН

 

 

Таны ажлын бүтээмж гайхалтай гэмээр өндөр байх тул та үүрэгт даалгавар, зорьсон ажлаа төлөвлөсөн хугацаанаасаа хамаагүй эрт дуусгаж чадна. Гүйцэтгэлийн чанар ч өндөр байх болно. Таны оюун санаа сэргэг байх тул ажлаас гадуурх амьдралын бусад асуудлаа ч төвөггүй шийдэж чадна. Аливаа асуудлыг шийдвэрлэх чадвар өндөр байж, гаргасан шийдвэр чинь нүдээ олох болно. Ойр дотнын хүнтэйгээ таагүй харилцаатай байсан бол нээлттэй, чөлөөтэй ярилцсанаар үл ойлголцлыг арилгаж чадна. Олон нийтийн арга хэмжээнд оролцож, танилын хүрээгээ нэмэгдүүлэх бололтой.

 

ОХИН

 

 

Тааламжтай долоо хоног. Ялангуяа таны ажил мэргэжил, бизнестэй холбоотой таатай үйл явдал тохионо. Хичээл зүтгэл гаргаж ажилласан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, удирдлагуудаасаа магтаал сонсоно. Түүгээр ч зогсохгүй цалин нэмэгдэх, тушаал дэвших таатай нөхцөл бүрдэнэ. Хэрэв та хувийн бизнес эрхэлдэг бол үйл ажиллагаагаа өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Хэрэв та ажилд орохоор анкет бөглөсөн бол таатай хариу хүлээн авна. Гэр бүлийн хэрүүл маргаанаас зайлсхий. Хувийн харилцаанд ээдрээтэй нөхцөл байдал үүснэ.

 

ЖИНЛҮҮР

 

 

Сүүлийн үед хэт завгүй хөдөлмөрлөсөн ч таны хийсэн бүтээснийг бусад хүмүүс үнэлэхгүй нь бололтой. Санхүүгийн хэрэгцээ өндөр байхаас шалтгаалж танд мөнгөтэй холбоотой хүндрэл үүсэх бололтой. Энэ нь таныг бухимдуулах бас нэгэн шалтгаан байх болно. Ажлын хажуугаар мөнгө олж болох өөр эх сурвалж хай. Анхаарал сэрэмжтэй байж, нөхцөл байдалд дүгнэлт хий. Шаардлагатай бол эмчилгээ сувилгаа хийлгэ. Романтик зан чанар таны давуу тал байх болно.

 

ХИЛЭНЦ

 

 

Айсуй долоо хоногт та ажлын ачаалал ихтэй байх болно. Нэгэнт та бүгдийг хугацаанд нь амжуулж чадахгүй тул хамгийн чухал гэсэн ажлаа эхлээд хийж дуусгаад онцын шаардлагагүй зүйлсийг түр азна. Өөртөө жаахан ч болов цаг зав гаргаж, амьдралын сайхныг мэдэр. Ажлын шаардлага хатуу чанга, цаг хугацаа давчуу байсан ч амар хялбар гүйцэтгэх арга замыг хайж ол. Ингэснээр та ажлын бүтээмжээ дээшлүүлж чадна. Хайр дурлал болон санхүүгийн байдал дээшилж таныг баярлуулах болно.

 

НУМ

 

 

Аливаа зүйлд төвлөрөх чадвар өндөр байх болно. Тиймээс тулгамдсан асуудлыг ч зөв зохистой шийдвэрлэж, өөртөө төдийгүй өрөөл бусдад багагүй тус хүргэх бололтой. Ойр дотнын хүмүүсийнхээ хайр хүндлэлийг хүлээж, ажлын талбарт удирдлагуудаасаа магтаал харамгүй сонсох болно. Санхүүгийн хувьд тааламжтай нөхцөл бүрдэх боловч зардлаа хянахыг сануулъя. Гэр бүлийн гишүүдийнхээ хүслийг биелүүлж, чухал шаардлагатай зүйлийг нь авч өгснөөр тэд ч бас баяртай байх болно. Найзуудтайгаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүл.

 

МАТАР

 

 

Амьдралын хэв маяг хэвийн, ажлын уур амьсгал ч ердийн үргэлжилнэ. Хэдий тийм ч таны санааг зовоож, бухимдуулах зүйлс гарч ирэх бололтой. Хангалттай унтаж амарч, ядаргаа, бухимдлаа тайл. Шаардлагагүй зүйлд эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй, тиймээс орой үдшийн элдэв арга хэмжээнээс татгалз. Эрүүл мэнддээ анхаарч, хөнгөн бэртэл гэмтлээс сэргийлээрэй. Шаардлагатай бол эрүүл мэндийн үзлэгт орж, шинжилгээ өгөхөд гэмгүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, их хэмжээний мөнгөн урсгал таныг чиглэх бололтой. Хүүхдүүдтэй чиньхолбоотой асуудал гарч болзошгүй.

 

ХУМХ

 

 

Өнгөрсөн хугацаанд цаг наргүй ажиллаж, хичээсэн зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Ажлын шугамаар холбоо тогтоосон шинэ танил чинь танд илүү таатай ажлын санал тавих бололтой. Найз нөхдийн зүгээс тусламж ирнэ. Дээд төвшний удирдах хүмүүстэй болгоомжтой харьц. Таны ажил төрлийн холбоотой асуудал их байх тул гэр бүл чинь орхигдож магадгүй. Ажлаа амжуулмагц тэдэндээ цаг зав гаргахыг хичээгээрэй.

 

ЗАГАС

 

 

Долоо хоногийн эхэн үед ажлын, амины аль аль асуудал таны санааг зовоох бололтой. Төсөөлөөгүй нөхцөл байдал үүсч, та буруу шийдвэр гаргаж болзошгүй нь. Улмаар таны амьдралд сөрөг үр дагавар дагуулж магадгүй. Од эрхэс танд урьдчилан сануулж буй тул та анхаарал болгоомжтой байж, жижиг сажиг гэлтгүй алдаа гаргахаас сэргийлээрэй. Хов жив, хэрүүл маргаанаас хол бай. Танд атаархаж, муу санах хүмүүс эргэн тойронд тань байгааг бүү мартаарай.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх