1Амин (essential) тос
Гааны тос болон цайны модны тос нь вирус, бактерийн эсрэг ариутгах үйлчилгээтэй ба судалгаагаар эдгээрийг хомхойн эхний шатанд түрхвэл цэврүү үүсдэггүй болохыг баталжээ.
Эдгээр тосноос 1 юм уу, 2 дуслыг 1 цайны халбага кокос эсвэл оливын тосоор шингэрүүлж бөөрөнхий хөвөнд шингээж хэрэглээрэй.
2Витамин C
Дархлалын системийг дэмждэг Витамин C нь антиоксидантаар баялаг байдаг. Тиймээс та C витаминаар баялаг хоол хүнс тогтмол хэрэглэвэл өөрийн дархлаагаа сайжруулж чадах юм.
3Сармис
Сармис нь нянгийн эсрэг байгалийн гаралтай хүчтэй зэвсэг бөгөөд хавдрыг бууруулж, эдгэх хугацааг түргэсгэдэг. Мөн та хомхойн эхний загатнадаг үед нь сармисыг шууд түрхвэл цэврүү үүсэхээс сэргийлж чадна.
4Нимбэгтэй уруул өнгөлөгч
Нимбэгтэй уруул өнгөлөгч нь хомхойд маш үр дүнтэй ургамлын гаралтай эмчилгээ болдог. Учир нь үүнд бактерийн эсрэг шинж чанараараа танигдсан ургамлын охиуд агуулагддаг юм. Мөн та хомхой гарсан үедээ тогтмол хэрэглэж чадвал эдгэрэлтийг 2 дахин түргэсэх болно шүү.
5Алое Вера
Хомхой нь бактериас болж үүсдэггүй ч гэлээ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор алое хэрэглэвэл үр дүнтэй байдаг.
Энэхүү ургамал нь өвчин намдааж, эдгэрэлтийг түргэсгэхэд тусалдаг. Та 2 см урттай алое аваад гадна хальсыг нь хуулж, наалдамхай тунгалаг гелийг нь хомхой дээрээ тавиад 20 минут байлгаарай. Сануулж хэлэхэд гель нь маш гашуун учраас түрхсэнийхээ дараа уруулаа долоохгүй байвал зүгээр. Эмчилгээг өдөрт хэд хэдэн удаа давтаарай. Хэрвээ уг ургамал олдохгүй бол савтай алое вера хэрэглэж болно шүү.
6Чихэр өвс
Чихэр өвсөнд вирусийн эсрэг үйлчилгээтэй гликиризмын хүчил агуулагддаг ба хүмүүс шарх эдгээх зорилгоор үндсийг нь олон жил хэрэглэсээр ирсэн билээ. Та чихэр өвсний үндсийг хомхой дээрээ шууд түрхэж болохоос гадна капсулаар нь ч ууж болно.
7Эхинацея (малгай цэцэг)
Эхинацея бол хамгийн хүчтэй дархлалын систем сэргээгчүүдийн нэг билээ. Та үүнийг өдөр тутамдаа шингэнээр болон үрэл хэлбэрээр нь хэрэглэж болно.
8Витамин Е
Витамин Е нь гэмтсэн арьсны эсийг нөхөн төлжүүлж, шинээр ургах явцыг түргэсгэхэд тусалдаг. Та Е витамины тосыг шууд гэмтсэн арьсан дээрээ түрхэж болохоос гадна Е Витаминаар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэж байгаарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.