О.Баасанхүү АН-д элсэнэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 06 сар 10 ・ 3

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэн, хамтран ажиллах хүсэлтээ гаргахаар болжээ. Тэрээр үүнийгээ: " Өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлтэй хүргүүлнэ.

Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой." гэж тайлбарласан байна.

Харин эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр даргатайгаа нэгэнт тангараг тасарсан тэрээр АН-ын гишүүнээр элсэхээр болж, үүнтэйгээ холбоотой акциа ийн эхлүүлж буй ажээ.

О.Баасанхүү нь 2011 онд МАХН-д элсэхээсээ өмнө МСДН-д гишүүн байсан гэнэ.

С.Сарнай

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 06 сар 11/

    сонирхолтой

    Хариулах
  • Зочин / 2019 06 сар 10/

    эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй иим элий балай юумнуудыг дахиж улс төр бүү сонгоорой

    Хариулах
  • Бат / 2019 06 сар 10/

    За одоо нэг иймэрхүү намын банзалуудыг бүү сонго ард түмэн минь зөвхөн энэ чанар нь хэн вэ гэдийн хариулт шүү дээ тэр талийгаач МАН Арвин дараа нь АН гм

    Хариулах