Монгол гэрт өвөлжсөн хотон шувуу ижил сүрэгтээ нийлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 06 сар 13 ・ 1

 

Монгол гэрт өвөлжсөн хотон шувуу ижил сүрэгтээ нийлжээ

 

Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Чандмань сумын "Сүлжээ" багийн нутгаас бууны суманд шархадсан хотон шувуу олжээ.

Уг хотон шувуу нисэх боломжгүй болсон байсан тул түүнийг эмчилж, асран тэжээж гэртээ өвөлжүүлсэн байна. Байгаль хамгаалагч тэрхүү хотон шувуундаа "Азхүү” хэмээх нэр өгсөн аж. Ийнхүү монгол гэрт өвөлжсөн "Азхүү" нэртэй хотон шувуу бүрэн эдгэрсэн тул ижил сүрэгт нь нийлүүлсэн байна. 

Монгол гэрт өвөлжсөн хотон шувуу ижил сүрэгтээ нийлжээ

 

 

Хамгийн сүүлд Хар ус нуурт хийсэн судалгаагаар тус нуурт 62 хотон өндөглөн зусаж байгаа ажээ. Хуулиар хамгаалагдсан ховор шувууг өнтэй өвөлжихөд дэм болгож амьдрах орчны зардал 1.6 сая төгрөгийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санхүүжүүлсэн байна.

 

Монгол гэрт өвөлжсөн хотон шувуу ижил сүрэгтээ нийлжээ

ЭХ СУРВАЛЖ: WWF MONGOLIA


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: