Боловсролын сайд асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа инстаграмм орчинд хамгийн олон дагагчтай нэгэн.  АНУ-д суралцаж байгаа тэрбээр инстаграмм орчинд "Fashion Influencer" хийдэг. Мөн youtube хуудаснаа влог хөтөлдөг гээд сошиал ертөнцөд алдартай. Түүнчлэн бусдад сошиалыг ашиглан хэрхэн мөнгө олж болох боломжтой вэ гэдгийг харуулахын тулд сургалт хүртэл зохион байгуулдаг ажээ. Багаасаа гадаад хэлийг суралцаж гадагшаа гарах гарцаа олж, ажлын амтыг мэдэрсэн бүсгүйг маань Youtube хуудсанд 70 мянган хүн дагадаг.  Түүний найз залуу нь та бидний сайн мэдэх "Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож байсан бүжигчин Төөгөө буюу Г.Саруултөгс. Тэрбээр “116” бүжгийн хамтлагийн үүсгэн байгуулагч гэдгээр нь залуус андахгүй.