Сүүлийн үед гэх үү дээ орчин цагийн жүжигчин залуус найруулагчийн мэргэжилт дурлах болжээ. Тэдний цувааг жүжигчин Ч.Ундрал үргэлжлүүлэв. Тэрбээр СУИС-ийн найруулагчийн ангид суралцаад магистерын дипломоо өнөөдөр гардан авсан юм. Энэ талаараа жүжигчин бүсгүй "Соёл урлагийн их сургуулиа Найруулагчаар магистр зэрэгтэйгээр төгслөө .2018-2019 оны магиструудаа төлөөлөн тайзан дээр үг хэлж баяр хүргэв .Бүх төгсөгч нартаа баяр хүргэе" гэсэн юм. Ч.Ундрал нь магистрын ажлаа  "Арт хаус киноны найруулга " сэдвээр хамгаалсан гэнэ шүү.