100 айлын замыг хаалаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 01

Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын авто замыг өнөөдрөөс  эхлэн хэсэгчлэн хаав. Тус замыг шинэчлэн засварлан 100 айлын авто замыг гурван хэсэгт хэсэгчлэн хаах бөгөөд эхний ээлжинд долоодугаар сарын 1-10-ны хооронд 32-ын тойргоос Хангай хотхоны хойд уулзвар хүртэл хийгдэх юм байна.

Мөн долдугаар сарын 14-28-ны хооронд Хангай хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн газар хүртэл, долдугаар сарын 28-аас наймдугаар сарын 15 хүртэл хаана гэсэн ерөнхий төлөвлөгөө гаргажээ.

100 айлын 1.6 км авто замын зорчих хэсгийн өргөн нь 12 метр, хоёр талаараа явган болон дугуйн замтай, ногоон байгууламжтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой иж бүрэн замтай болох аж.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх