Сайн унтаж амрахын тулд "орондоо орохоосоо өмнө идэх хоол"

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 03 ・ 1

Сэрэнгүүтээ шууд л аяга кофе ууснаас илүүтэйгээр бат бөх гэгч нь унтаж амраад өглөө ногоон цай уух нь хамаагүй дээр байдаг. Тэр ч утгаараа бид та бүхэнд шөнө нойроо сайн авч, өглөөг эрч хүчтэй угтахад тусалдаг гайхалтай аргуудыг танилцуулж байна. Та ердөө дараах хүнсийг идэхэд л хангалттай юм шүү.

Сайн унтаж амрахыг хүсвэл дараах хоолнуудыг орондоо орохын өмнө идээрэй!
 
 
 

6Интоортой йогурт эсвэл нэвс

 

Интоор жимсэнд мелатонин ихээр агуулагддаг учраас хүний биеийг унтаж амрахад сайнаар нөлөөлдөг. Мөн та үүнийг дангаар нь биш кальциар баялаг иогурттай хольж идвэл илүү тайван, бат бөх унтах болно шүү.

Үүнээс гадна чихэргүй нэвстэй хослуулсан ч болно. Гэхдээ хэрвээ та иогурт болон нэвс идэхийг хүсэхгүй байвал зүгээр л интоорын шүүс уугаад унтаарай.

 

Интоортой йогурт эсвэл нэвс

5Самар

 

Калор ихтэй бүйлс болон ангаахай самар нь яг л нойрны эм шиг үйлчилдэг. Учир нь эдгээр самрууд магни болон потассиумыг ихээр агуулдаг юм. Магни нь мелатонин сайн ялгаруулахад нөлөөлж, мэдрэлийн системийг унтраадаг бол кали нь булчинг амраадаг. Мөн самар нь В6 амин дэмээр баялаг байдгаас гадна триропаныг сератонин болгож хувиргадаг юм. Энэ нь таныг үргэлж баяр баясгалантай, өөдрөг байлгахад тусалдаг ажээ.

 

Самар

4Чихэрлэг төмс

 

Чихэрлэг төмс (хальстай) нь яг самар л шиг потассиум, кальци, В6 амин дэмээр баялаг байдаг. Та үүнийг масло, зөгийн балаар амтлаад шарж идэж болно. Эсвэл нарийн хэрчээд чипсийг орлуулж ч болох юм. Гэхдээ та чихэртэй зүйлээс татгалздаг бол чихэрлэг төмсний талх эсвэл жирийн төмсийг хальстай нь идсэнээр 926мг потассиумыг биедээ авч чадна. Ингэснээр уураг тархи трайтопаныг ниацин буюу сератонин ялгаруулдаг бодис болгон хувиргах гэж оролддог байна.

 

Чихэрлэг төмс

3Хар шоколад

 

Хар шоколаданд хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг олон хүчтэй антиоксидант агуулагддаг. Тиймээс ажлаасаа тарж ирээд гэртээ амарч байхдаа хар шоколад идэх нь танд тустай юм. Мөн үүнийг идсэнээр тархины сератонин болон бусад эндорфинуудын хэмжээ нэмэгддэг. Гэхдээ хэтрүүлэн идэж болохгүйг санаарай.

 

Хар шоколад

2Авокадо түрхсэн талх

 

Гадил жимс нь калийгаар баялаг байдаг. Гэхдээ вандуй, ногоо болон чавга ч мөн адил бүтэн нойртой хоноход чинь тусалж чадна. Гэхдээ авокадо идвэл таны бие дэх калийн хэмжээ 10 хувиар нэмэгддэг юм шүү. Тиймээс талхан дээр авокадо түрхэж идээд унтвал та маргааш өглөө нь эрч хүчээр дүүрэн сэрэх болно.

 

Авокадо түрхсэн талх

1Бүлээн сүү

 

Сүүн дэх кальци нь тархины трайтопаныг мелатонин ялгаруулахад тусалдаг. Гэхдээ та сүү уухыг хүсэхгүй байгаа бол бага зэрэг бяслаг идсэн ч болно. Учир нь энэ 2 яг  ижилхэн үйлчилгээг үзүүлдэг юм.

 

Бүлээн сүү

www.caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: