Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 04

2019.7.4, ПҮРЭВ ГАРАГ /

БИЛГИЙН ТООЛЛЫН: 2

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНИН САР ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2019.7.4, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 5.02-20.54 Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Хүчин төгсөх Шүтэн барилдлага: Хурьцахуй Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх