Өнөөдрийн байдлаар Хөвсгөл далайн эрэг дагуу 179 аж ахуйн нэгж аялал жуулчлал эрхэлж байна. Тус аймгийн Ханх сум, Хатгал тосгон дахь аялал жуулчлаын компани, гэр баазууд ариун цэврийн байгууламжаа байгальд ээлтэй технологиор шийдэж чадаагүй, мөн улсын хэмжээнд бүртгэлтэй усан завины 98 хувь ажилладаг зэрэг нь нуурын усны цэнгэг байдалд сөргөөр нөлөөлж байна.
Тиймээс Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэн, хамгаалах асуудлыг төрийн бус байгууллагууд санаачилсан. Энэ санаачилгын хүрээнд өрнөж байгаа “Эко соёлын аян”-аас "Хурд" агентлагийн сэтгүүлч Д.Даваадулам мэдээ ирүүллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.