Бар, туулай, бич, тахиа жилтнээ сайн

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 18 ・ 1

2019.7.18, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНИН САР ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.7.18, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 5.13-20.44
  • Үс засуулбал: Өнгө зүс доройтно
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: