Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 19 ・ 1

 

 

Их зохиолч Бямбын Ренчин гуайн хүү Монгол Улсын төрийн соёрхолт, академич Р.Барсболдын гэр үл таних этгээдүүд нэвтрэн орж дээрэмдсэн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Цагдаагийн алба хаагчид хэрэгтнүүдийг илрүүлсэн байна.

 

Тодруулбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Р.Барсболдын гэрт 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үл таних 2 хүн орж хутга тулган дээрэмдсэн хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидтай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Уг гэмт хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй 24 настай “Б”, 28 настай “Ч”, 28 настай “Б” нар үйлдсэн болохыг тогтоосон бөгөөд эдгээр этгээдүүд нь урд өмнө хулгай дээрмийн хэргээр ял шийтгэл эдэлж байжээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: