Бүрхэг хуулийн “будилаан”

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 22 ・ 1

0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн, нийлэг бүх төрлийн хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэхийг энэ оны гуравдугаар сарын 1-нээс хориглосон. Гэвч гялгар уутны хэрэглээ буурсан, эсэх нь эргэлзээтэй. Дэлгүүр, хоршоо, цайны газарт гээд хаа сайгүй нимгэн уут “тараах” нь энгийн үзэгдэл хэвээр байна. “Бөмбөгөр” худалдааны төвөөр өнгөрсөн баасан гарагт ороход цэнхэр, улаан судалтай уутнууд лангуу дээр өрөөстэй л байсан. Худалдагчаас нь зарж болох, эсэхийг асуухад “Энэ уутыг зарахгүй гэж гарын үсэг зураад худалдааны төвийнхөө байцаагчид өгсөн. Гэхдээ бидэнд хяналт, шалгалт хийсэн хүн одоогоор байхгүй” гэлээ. Түргэн үйлчилгээний цэг, цайны газруудад ч ийм л байгаа.

Уг нь Мэргэжлийн хяналтын болон Гаалийн ерөнхий газрын байцаагч нар үүнд хяналт тавих ёстой. Тэд хяналт, шалгалтаа хэрхэн явуулж буйг тодруулав. Гаалийн ерөнхий газрынхнаас лавлахад тус газрын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир “Гадуур гялгар уут худалдаж байгаа нь үнэн. Гялгар уутыг хориглох тухай зургаан сарын өмнөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Энэ сургаар аж ахуйн нэгжүүд хямдыг нь бодоод нийлэг уут маш их хэмжээгээр авч нөөцөлсөн байх магадлалтай. Түүнийг худалдахгүй байхад мэргэжлийн хяналтын байгууллагынхан хяналт тавьж, худалдсан этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой. Тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө гялгар уут хилээр оруулахыг зөвшөөрч байсан. Нийлэг уут оруулж ирэхийг завдсан тохиолдол эхний зургаан сарын байдлаар бүртгэгдээгүй” гэв. 

Гааль дахь үйл ажиллагаа яаж явагддагийг тус газрын Хяналт, шалгалтын газрын хэлтсийн дарга С.Отгонпүрэвээс асуухад “Хилээр оруулж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнийг шалгах дэс дараалал гэж байдаг. Гялгар уут бол мэргэжлийн хяналтынхантай холбоотой бараа учраас тэд эхэлж шалгаад мэдүүлгийн хуудсаа манайд өгдөг. Мэдүүлгийг бид дахиж шалгах шаардлагагүй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: