Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 07 сар 24

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүй байхын чухлыг ухуулан, үүнийг нийгэмд ойлгуулахад жирийн иргэнээс эхлээд төр, засгийн түвшинд анхаарах учиртайг энэ сарын 2, 3-нд Улаанбаатарт чуулсан олон улсын төлөөлөгчид таниулан сурталчилсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс хэмээх том арга хэмжээг Монгол Улс анх удаа, тэгээд бүр Ерөнхий сайдынхаа ивээл доор зохион байгуулсан нь “Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ялгаварлан гадуурхдаггүй. Тэднийгээ анхаарч, хөгжүүлдэг” гэсэн мессежийг олон улсад түгээсэн том сурталчилгаа байлаа. Гэтэл үнэндээ бидний яриа, үйлдэл хоёр ямар их зөрүүтэй байдгийг илчилсэн харамсмаар нэгэн үйл явдал тэр хуралтай давхцан болж, бие, эрхтний хөгжлөөрөө бусдаас ялгаатай иргэддээ манай хууль хүчний, төрийн байгууллагынхан ямар “энэрэнгүй” ханддагаа үнэнээр нь дэлгэчихэв. Гэхдээ гадаадын төлөөлөгчид “хөшигний цаана” манай нийгэмд чухам юу болсныг, юу болдгийг гадарлаа ч үгүй буцсан биз.
Уй гашуутай байгаа хүний болон гэр бүлийнх нь талаар энд дурдаж байгаадаа юуны өмнө иргэн Б.Болороос хүлцэл өчье. Тэрбээр өөрт тохиолдсон явдлыг нийгмийн сүлжээгээр мэдээлээгүй бол энэ нийгэмд болсон нэгэн муу үйлдлийг хүмүүс мэдэхгүй өнгөрч, хөгжлийн бэрхшээлтэй нэгнийг дээрэлхэж болдог гэсэн бүдүүлэг, муйхар авир цагдаагийн ажилтны, бас мөнгөтэй заримынх нь сэтгэлд бугших байсан биз. Мөн үеийнхэндээ үлгэр болсон нэгэн сайхан гэр бүл хагацал үзсэнд харуусал илэрхийлэхийн оронд харин ч даапаалж “Хүн нас барж л байдаг, юун сүртэй юм бэ. Харин надад тийм явдал тохиолдохгүй” хэмээн тохуурхсан сэтгэлзүйч хэмээх “сэтэртэй” сэтгэлгүй нэг эмэгтэй ч бусдыг хүссэнээрээ доромжилж болдог хэмээн эндүүрсээр явах байсан биз. Ерөөс энэ яв дал монгол хүний чанар ямар байгааг дахин мэдрүүлэв. Бас монгол хүний амь юу ч биш болсныг дахиад л харуулав. Бид амьд байхдаа ч, нүд анисан хойноо ч хэр үнэгүйдсэнээ Б.Болороод тохиолдсон эмгэнэлт явдлаар илүү ойлголоо.
Монголд өдөр бүр шахам л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчиж, тэднийг үл ойшоож, доромжилж, гадуурхдаг. Гэсэн ч ний гэмд энэ талаар ярьж, чанга дуугараад байдаггүй. Тиймээс хэн ч анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Тийм л байх ёстой мэтээр явсаар. Нөхрийнхөө төлөө санаа зовсон Б.Боло роо бүсгүй яг л ийм зүйлтэй тулжээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.