“Говь” ХК-ийн ажилтан бохир ус дамжуулах станцын худагт унаж амиа алджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 24

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Говь” ХХК-ийн бохир ус дамжуулах станцын худаг руу тус үйлдвэрийн ажилтан, Баянгол дүүргийн харьяат Л /18 настай, эрэгтэй/ ороод алга болчихлоо гэсэн дуудлагыг 07.24-ний өдрийн 02:15 цагт Онцгой байдлын байгууллагад ирүүлсэн.

Дуудлагаар нийслэлийн “Аврах анги-105”-ын 8 алба хаагч, 2 автомашинтай 02:19 цагт очиход тус ажилтан нь бохирын худагт унаж нас барсан байсан тул цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Одоогийн байдлаар холбогдох байгууллагууд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх