Булцгар хацрыг арилгаж, нүүрээрээ турах 8 дасгал

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 07 сар 30 ・ 1

Бид фитнесс клубэд биеийн дасгал хөдөлгөөн хангалттай хийдэг ч, нүүрээ байнга орхигдуулдаг билээ. Тэгвэл биеийн бусад хэсгүүдтэй адил эрүү, нүүр ч мөн сайхан хэлбэртэй байхын тулд дасгал хөдөлгөөн шаарддаг. Хацрын ясаа Анжелина Жолигийнх шиг хурц хэлбэртэй болгоход төрөлхийн генетикийн өгөгдөл ихээхэн үүрэгтэй ч, дасгал хөдөлгөөнийг урт хугацаанд, тогтмол хийснээр үр дүнг нь мэдрэх боломжтой юм. Тэгвэл дараах 8 дасгалыг та бүхэнд танилцуулъя.

Булцгар хацрыг арилгаж, нүүрээрээ турах 8 дасгал

1Нугасан хошуу

 

Энэ дасгалыг хийхдээ хацрын төв булчингуудыг ажиллуулж, уруулаа цорвойлгон, амаа нээж, хаах маягаар ээлжлэн хийнэ. Ийнхүү уруулаа гадагш цорвойлгох үед хацрын булчингууд ажиллаж байгаа нь мэдрэгдэх ёстой гэдгийг санаарай.

Давталт: 15 удаа

 

Нугасан хошуу

2Хагас муруйлт

 

Энэ дасгалыг хийхдээ амаа нэг тал руу нь муруйлгаж, хүзүүний булчинд ачаалал өгөх үед буцаан суллах хэрэгтэй. Энэ үед толинд харахад таны хүзүүн дээр зураас үүсч байвал та дасгалыг зөв хийж байна гэсэн үг юм.

Давталт: 15 удаа

 

Хагас муруйлт

3Загас шиг царай

 

Хүн бүр л яаж хөгжилтэй царай гаргахаа мэддэг шүү дээ. Яг дээрх зураг шиг хацраа дотогш сорон, загас шиг царай гаргаарай. Дараа нь толгойгоо гэлжийлгэн, хүзүү болон эрүүгээ чадах чинээгээрээ сунгана.

Хугацаа: 15 удаа, нэг хийхдээ 10 сек барина

 

Загас шиг царай

4Хацрын ясны дасгал

 

Хацрын яс том байх нь нүүрний хэлбэрийг улам бөөрөнхий харагдуулдаг. Тэгвэл хацрын ясны дасгалыг хийхдээ шүдээ гарган инээмсэглэж, уруулаа зууван хэлбэртэй болгоод хацрынхаа ясан дээр хуруугаараа даран, дээш нь өргөж өгнө.

Хугацаа: 30 сек хийнэ

 

Хацрын ясны дасгал

5Нүдээ аних дасгал

 

Итгэмээргүй санагдаж болох ч, зөвхөн нүдээ аних нь таны хацрын өөхлөлтийг шатаана гээд бод доо. Дасгалыг хийхдээ таны нүүрэнд ачаалал өгөхүйц аль болох нүдээ чанга аньж хийнэ.

Хугацаа: 15 удаа хийж, нэг хийхдээ 3 сек барина

 

Нүдээ аних дасгал

6Эрүүгээ дээш өргөх

 

Доод уруулаа дээд уруул руу түлхэж эрүүгээ аль болох дээш өргөнө.

Давталт: 15 удаа

 

Эрүүгээ дээш өргөх

7Тал үнсэлт

 

Та Франц найзуудтайгаа мэндчилж байна гээд төсөөлөөрэй. Уруулаа бага зэрэг цорвойлгон, үрчийлгэж баруун, зүүн тийш нь хөдөлгөнө. Ингэхдээ аль болох чадах чинээгээрээ хоёр тал руугаа болгохыг хичээгээрэй.

Давталт: 15 удаа

 

Тал үнсэлт

8Амаа ангайх

 

Энэ дасгал нь зөвхөн сунгалт болоод зогсохгүй, хацрын өөхлөлт шатаахад тустай. Дасгалыг хийхдээ хэлээ доод талын шүд рүүгээ түлхэн, эрүүгээ чадахаараа доош сунгана.

Давталт: 15 удаа

 

Амаа ангайх

Бонус: Хэлний байрлал

 

Заримдаа бидний бие буруу байрлалтай байдаг шиг, хэл ч мөн зохисгүй байрлалтай байх нь бий. Хэлний буруу байрлал нь биднийг давхар эрүүтэй, дугуй нүүртэй харагдуулах зэргээр эрүү нүүрний харагдах байдалд нөлөөлж байдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тиймээс хэлээ зохистой байрлалд байлгах нь чухал юм. Ингэхийн тулд таны хэл тагнайд наалдан байрлаж, шүд тань чөлөөтэй байрлалд байх ёстойг анхаарна уу.

 

Бонус: Хэлний байрлал

Эх сурвалж: www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: