Мөрөөдлийн театрын тайзнаас анх жүжигчний гараагаа эхэлж явсан О.Дөлгөөн АНУ-д амьдарч буй. Тэрбээр долдугаар ангийн сурагч байхдаа монголын хамгийн анхны аймшгийн жанрын "Хана" кинонд тоглож байсан. Ингээд СУИС-ийн кино драмын ангид суралцаж байх үедээ "Эзэнгүй бөгж", "Амьдралд тавтай морил" олон ангит киноны дүрээрээ олны танил болсон нэгэн.
Харин жүжигчин бүхний мөрөөдөл болсон УДЭТ-ийн жүжигчин болж отгон Жульеттагаар тодроод удаагүй байхдаа Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцахаар явсан.Хэдийнээ сургуулиа төгсчихсөн ч эх орондоо ирэх болоогүй яваа бололтой. Манго брэндийн нүүр царай болсон гэрэл зургаараа цахим хуудсаа чимдэг О.Дөлгөөн энэ удаад өөрийнхөө хагас нүцгэлсэн рекламны зургаараа чимжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.