Хуванцраас татгалзаж байгаль, эх дэлхийдээ ээлтэй амьдаръя

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 02 ・ 1

Ө.ТҮМЭНДАРЬ

 

Өдөр ирэх тусам бидний ахуйн хэрэглээ ихэсч, амьдарч буй эх дэлхийгээ бохирдуулсаар байна. Хуванцраар хийгдсэн эд зүйлс байгальд амархан задардаггүй бөгөөд задрахад хэдэн зуун жил шаардагддаг. Олон аюултай химийн бодис, хий ялгарч, байгаль орчинд шингэн маш олон амьд биет үхэж үрэгдэж байна. Жилд 100000 гаруй далайн амьтан устан үгүй болж байна гэвэл та итгэх үү. 2016 оны судалгаагаар долоон тэрбум хүн 320 сая тонн хуванцар үйлдвэрлэдэг гэсэн статистик гарсан. “Энэ тоо 2034 он гэхэд хоёр дахин нэмэгдэх болно” хэмээн судлаачид дурдсан. Хөрсний бохирдол бий болж нөхөн сэргээгдэх боломж ч багасч байна.

Филиппиний нэгэн сүлжээ кафены менежер өөрийнхөө борлуулж байгаа бүтээгдэхүүнээ байгальд ээлтэй байлгахын тулд нэгэн санаа бодож олжээ. Хуванцар соруул нь хуванцар хаягдлын ихэнх хувийг эзэлдэггүй боловч тодорхой хэмжээний хувийг эзэлж байдаг. Америкчууд гэхэд өдөр бүр 500 сая хуванцар соруул хэрэглэдэг бөгөөд үүний 8.3 тэрбум нь далайн эрэг дээр хэрэглэгдэж байдаг аж. Жижигхэн хуванцруудыг ч байгаль задлах чадваргүй гэдгийг мартаж болохгүй. Тэрээр өмнө нь байгальд ээлтэй байлгахын тулд цаасан соруул ашиглаж эхэлсэн ч үйлчлүүлэгчдэд таалагдаагүй байна. Иймд тэрээр наргил модны навч ороож соруул хийх аргыг аялж байх хугацаандаа олж нээжээ. Байгальд сөрөг нөлөөгүй энэхүү шинэ арга үйлчлүүлэгчдэд нь хүртэл таалагдаж сошиал ертөнцөөр уриалга хийжээ. Кафен менежер бусад газруудыг аль болох хуванцраас татгалзаасай хэмээн өөрийнхөө нэг минутад хийдэг соруулаа сурталчилжээ. Манай улсад энэ жилээс эхлэн Caffe Bene-ын нэг салбар хуванцар тагтай нэг удаагийн савнаас татгалзаж үйлчлүүлэгчийн авчирсан саванд кофе хийж явуулдаг болжээ. Дэлхийн улс орнууд хуванцраас татгалзах олон арга хэмжээ авч байгаа боловч иргэд энэ талаар мэдлэг хомс улмаас өнөөдрийг хүрсэн. Тиймээс хуванцар савтай зүйлсээс аль болох татгалзахыг уриалж байна.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: