“Манчестер Юнайтед” түүхэн дэх хамгийн үнэтэй хамгаалагчийг худалдаж авав

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 07

"Манчестер Юнайтед" клуб нь “Лестер"−ийн хамгаалагч Харри Магуайрыг шилжүүлэн авсан тухай багийн албан ёсны вэбсайтад мэдээлжээ. 26 настай хөлбөмбөгч 2025 оны зун хүртэл тус багт хүчин зүтгэх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд “Манчестер Юнайтед” энэ наймаанд наян сая фунт стерлинг зарцуулсан гэж Sky Sport мэдээлж байна. Ливерпүүл өнгөрсөн зун Саутгемптоноос 75 ​​сая фунт стерлингээр Вирджил ван Дейкийг авсан нь өмнөх дээд амжилтаар нэрлэгдэж байв.

 

www.eagle.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх