Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 08 сар 20
・ 2
Ерөнхийдөө санаа зоволт, стресс, хөдөлгөөний дутагдал, бага хэмжээний ислэг идэх зэргээс үүдэн жирэмслэлтийн хугацаанд өтгөн хаталт үүсдэг. Мөн жирэмслэлтийн дааврын нөлөөгөөр умайн жин нэмэгдэж, нарийн гэдсэнд даралт үүсгэснээр гүрвэлзэх хөдөлгөөн нь багасдаг байна. Нарийн гэдэсний булчин нь гүрвэлзэх хөдөлгөөний тусламжтайгаар бидний биеэс хорт бодисыг гадагшлуулж байдаг.
Заримдаа төмрийн бэлдмэл ч өтгөн хаталтанд нөлөөлдөг байна. Тиймээс төмрийн бэлдмэл хэрэглэж байх хугацаандаа хангалттай хэмжээний ус уудаг байх хэрэгтэй юм. Эсвэл өөр төрлийн төмрийн бэлдмэл хэрэглэх эсэх талаараа эмчтэйгээ зөвлөж ярилцаарай.
Жирэмсний хугацаанд хэрхэн өтгөн хаталтаас сэргийлэх вэ?
Хэд хэдэн арга бий эдгээрээс та бүхэнтэй хуваалцъя.
Ислэг ихтэй хүнс ид
Та өдөрт дор хаяж 25-30гр эслэг идэх хэрэгтэй. Эдгээрийг та жимс, хүнсний ногоо, өглөөний цайндаа овъёосны будаа идэх, бүхэл үрийн талх, хар чавга, хивэг идсэнээр нөхөж чадна.
Хангалттай шингэн уу
Ислэг ихтэй хүнс хэрэглэж байхдаа хангалттай хэмжээний шингэн уух хэрэгтэй. Өдөрт 10-12аяга шингэн уухыг зөвлөж байна. Үүнд ислэг ногоотой шөл, цай, ус бүгд багтаж байгаа.
Тогтмол дасгал хөдөлгөөн хий

Та хөдөлгөөн багатай нэгэн бол тогтмол өтгөн хаталтанд өртөх өндөр магадлалтай. Тиймээс хөнгөн алхах, усанд сэлэх зэргээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнөө идэвхжүүлээрэй. Ингэхдээ 7хоногт 3удаа 20-30мин хөнгөн дасгал хөдөлгөөн хийхэд л хангалттай.
Төмрийн бэлдмэлээ өөрчлөх эсвэл багасгах
Төмрийн бэлдмэл нь өтгөн хаталтанд нөлөөлдөг. Тиймээс уух хэмжээгээ багасгах замаар энэхүү бэрхшээлтэй тэмцэж чадна. Ингэхдээ эмчтэйгээ сайн зөвлөж, төмрөө хангалттай авч байгаа эсэхээ нягтлаарай.

Өтгөн хаталтын эсрэг эм бэлдмэл хэрэглэх
Жирэмсэн эхэд аюулгүй, зөвшөөрөгдсөн эм бэлдмэл хэрэглэх нь жирэмсэн үеийн өтгөн хаталтыг эрүүлээр шийдэх аргуудын нэг юм.
Эх сурвалж: Гэрийн эмч
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.