Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 08 сар 28
・ 2
Намрын эхэн сар ирж хүн бүхэн өвөлдөө бэлтгэж, хахир хүйтэн цагийг угтан авах гээд тун ч завгүй гүйлдэнэ. Харин намар цагт хийж гүйцэтгэх ёстой хэдэн зүйлс гэж байна. Эдгээр нь таныг өвөлдөө онд мэнд орж, өнтэй сайхан давах боломжыг гаргаж өгөх бөгөөд та үүнийг амралтын өдрүүдээрээ амжиж хийгээрэй. Ингээд та бүхэндээ намар цагт хийх ёстой зүйлсийг танилцуулъя.
1Цонхоо шалгаж, дулаалах
Хахир хүйтэн цаг хаяанд ирсэн тул та амралтын өдрөө тааруулан, цонхоо дулаалж, сайтар шалгаарай. Зарим айлууд цонхоор нь сийгж, цантах тохиолдлууд бий. Иймд та одоо л тэдгээр асуудлаас сэргийлж, арга хэмжээ авах хэрэгтэй. Эхлээд угааж цэвэрлээд, хоёр талдаа наалттай цаасыг ашиглаж, жийрэг болгон цонхныхоо нугас завсруудаар нааж өгнө.
2Температур хэмжигч
Та өвөл болохоос өмнө температур хэмжигч аван гэртээ байрлуулаарай. Энэ нь гэр тань зохих ёсны дулаантай байгаа эсэхийг хэлж өгөх тул харж анзаарч байх хэрэгтэй. Ингэснээр та хүйтэн байх аваас дулаанаа нэмэгдүүлж, халуун байвал багасгах гэхчлэн арга хэмжээ авахад дөхөм болж өгдөг байна. Цаашлаад элдэв ханиад томуу, өвчлөлөөс сэргийлэх бөгөөд халуун, хүйтний харшлаас гэр бүлээ хамгаалах аж.
3Дээврээ цэвэрлэх, янзлах
Хэрэв та байшинд амьдардаг бол амралтын өдрүүдийг ашиглан, байшингийхаа дээврийг цэвэрлэж, элдэв асуудал байгаа эсэхийг шалгаж, засварлан янзлаарай. Нэгэнт өвөл болж, цас орвол дээврээ янзална гэдэг асуудалтай тул хойш тавилгүй яг одоо цэгцлэж, цэвэрлэхийг зөвлөе.
4Түлээгээ бэлтгэх
Намрын улирал нь өвөлд бэлтгэхэд зориулсан налгар өдрүүд юм. Та тус өдрүүдэд өвлийн түлээгээ бэлтгэж, амбаар, үүдэндээ хурааж тавиарай. Өвлийн улиралд даарч, зутрахгүйн тулд эртнээс түлээгээ бэлдвэл зохилтой. Ингэхдээ түлэх түлэхээр нь мод, нүүрсээ ууталж, савлаж тавьбал илүү хялбар байдаг билээ.
5Хашаагаа цэвэрлэх
Хашаа хороо нь цэвэрхэн айл хүн бүрийн нүдэнд дулаахан, цэвэрч нямбай харагддаг юм. Иймд та гэр бүлийнхнээ уриалан хамтдаа гарч, хашаагаа цэгцэлж, хогоо түүхээс гадна унасан модны навчийг ч цэвэрлэхээ мартуузай.
6Тавилгын байрлалаа өөрчлөх
Улирал бүрт гэрийн тавилгаа өөрчилж, байрлалыг нь сольж байвал зохилтой. Жишээлбэл зуны цагт ороо цонхтойгоо ойр тавьж, сэрүүхэн амьсгалыг бүрдүүлэхийн тулд аль болох тавилгуудаа эмх цэгцтэй байрлуулдаг. Харин өвлийн улиралд ор, тавилгуудаа цонхноос зайдуу тавьж, хивс, хивсэнцэрээ дэвсэж өгөх ёстой юм.
7Агаараа чийгшүүлэх
Өвлийн цагт өдөр тутамдаа агаараа чийгжүүлж байх хэрэгтэй. Ингэснээр элдэв өвчин тусах эрдслээс сэргийлэхээс гадна гэрийн уур амьсгалыг дулаан, цэвэрхэн болгодог юм.
8Гараашаа цэвэрлэх
Таны хийх ёстой хамгийн чухал ажлуудын нэг бол яалтчгүй гараашаа цэвэрлэх юм. Тоос буртгыг нь цэвэрлэж, чийглэж өгөхөөс гадна хэрэггүй зүйлсийг нь гаргаж, тухтайхан цэгцлээрэй. Өвлийн улиралд гарааш хүйтэн байх талтай тул та цэвэрлэх боломжгүй бөгөөд налгар сайхан өдрүүдийг ашиглан, нэг сайхан цэвэрлээрэй.
9Гэрээ цэвэрлэх
Энэ нь зүгээр ч нэг гэрээ цэвэрлэх биш юм шүү. Бүх булан тохойн хогоо гаргаж, их цэвэрлэгээ хийх аж. Ойрд гар хүрээгүй харанхуй өрөө, амбаар саваа ч мөн цэгцэлж, цаг зав гаргаж, цэвэрлээрэй. Ингэхдээ гэр бүлийн гишүүдээ бүгдийг хамруулж, гэрээ шил толь мэт гялалзуулах хэрэгтэй аж.
10Өвлийн хувцасаа гаргах
Цаг хугацаа гэж харвасан сум мэт л өнгөрөх юм. Саяхан зун цаг ирж, өвлийн хувцсаа баглаж далд хийсэн санагдана. Харин одоо буцааж гарган, бүгдийг нь салхинд тавих болжээ. Ингэхдээ хувцаснуудаа гаргаж, бага зэрэг салхинд гаргахгүй бол удаан хадгалагдаж эвгүй үнэр шингэсэн байх талтай.
11Зуны хувцсаа далд хийх
Хэрэв та өвлийн хувцсаа гаргаж, цэгцэлсэн бол буцаагаад зуны хувцсаа далд хийгээрэй. Бүгдийг нь угааж цэвэрлээд, уутанд хийж, сайтар боож баглавал зүгээр. Эс бөгөөс шороо тоос тогтож, өнгөө алдаж ч мэднэ.
12Хадлан тэжээлээ бэлтгэх
Ажилч, хичээнгүй хөдөө, орон нутгийн оршин суугчдын хувьд намар цаг ид ажлын үе байдаг. Тэд малдаа өгөх тэжээлээ бэлтгэж, их ажилд морддог юм. Хадланд гарж, хэдэн өдрийг өнгөрүүлэх бөгөөд хэр их тэжээл бэлтгэснээс мал нь өнтэй тарган өвлийг давах эсэх нь шалтгаалдаг аж.
13Өвлийн идшээ бэлтгэх
Өвлийн идшээ бэлтгэх нь хүн бүхний хувьд том ажил байдаг. Сайн чанарын мах авч, түүнийгээ янзалж, хадгална гэдэг бага зэрэг асуудалтай. Идэх идэхээр махаа бэлтгэн, жижиглэж тавих нь амар бөгөөд эхнэр, гэрийн эзэгтэй нарын ажлыг бага ч атугай хөнгөлж өгдөг юм.
14Эрүүл мэнддээ анхаарах
Хүйтний эрч наашилж, хөхүүрийн элч цаашилж байгаа цагт та эрүүл мэнддээ анхаарч, дархлаа сайжруулах витамин хэрэглэж байгаарай. Өвөл ханиад томуу их тул нэгэнт өвдсөний дараа харамсаж суухаар одооноос эрүүл мэнддээ анхаараарай.
15Хаалгаа дулаалах
Та хаалгаа ч мөн дулаалах хэрэгтэй. Өвлийн хүйтэн жавар гэрт тань хургаж, өөдөсхөн бяцхан үрсийг тань дааруулвал яана. Иймд хаалганыхаа завсар зайгаар шахагч хөөс түрхэж өгөөрэй. Мөн дээр дурдсан хоёр талд наалттай цаасыг сонгож ч болно.
16Балконоо цэвэрлэж, хаалт хийх
Балконоо ч мөн цэвэрлэж, цэгцлэхээ мартуузай. Танай гэрийн балкон хаалтгүй бол өвлийн улирал ойртож байгаа тул вакум хаалт хийлгэж, шороо тоос, хүйтэн уур амьсгалаас сэргийлэх боломжтой юм. Харин нэг сул тал нь балкондоо хаалт хийлгэснээр зундаа агаар, салхи сайн нэвтэрдэггүй аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.