Таныг залуу харагдуулах 6 өнгө

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 08 сар 29 ・ 2

Би саяхан үсээ засуулж байгаад үсчинтэйгээ үсний өнгөө, арьсны өнгөтэйгөө хэрхэн тохируулах талаар ярилцлаа. Ихэнх хүмүүс хар бараан өнгөөр үс эсвэл нүүрээ будан өөрийн царайны давуу талыг тодруулах гэж оролддог. Тэгвэл бараан өнгө хэрэглэсэн хүн бүр сайхан харагддаг гэвэл үгүй л болов уу. Хар бараанаас гадна бага зэргийн цайвар, эсвэл өөр өнгөөр үсээ будахад та наснаасаа залуухан харагдаж болох юм. Тэгвэл ямархуу өнгийн хувцас бөшөөд, үсний засалт таныг залуу харагдуулдаг талаар бяцхан зөвлөгөө хүргэе.

Таныг залуу харагдуулах 6 өнгө
 
 
 
 
 
 
 
 
 
 

1Хар

 

Хар өнгө гэхээр нил хар өнгө гэсэн үг биш юм. Бага зэргийн цайралттай, хар саарал, гүн хар гэх зэрэг олон янз байна. Гүн хар өнгө нь таны нүдний доорх зураасыг илүү тодруулж өгдөг учраас нэг их хурц тод биш хар өнгийг сонгох нь зүйтэй. Хэрвээ та хар өнгийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болвол нүүрэндээ өнгө нэмэхийн тулд өөр тод өнгийн хацар өнгөлөгч хэрэглэх хэрэгтэй.

 

Хар

2Номин ногоон

 

Номин ногоон өнгө нь бүх л арьсны өнгө, бүх л насныханд тохирно. Яг аль гэрэл сүүдэр тавихаа мэдэхгүй бол гарны судасныхаа өнгөтэй тааруулах хэрэгтэй. Жишээлбэл, миний арьс нэлээд цайвардуу харин судасны маань өнгө ногоондуу байдаг учраас би номин ногоон өнгийн гэрэл сүүдэр тавьдаг. Хэрвээ судасны тань өнгө хөх бол цэнхэрдүү өнгийг сонгоорой.

 

Номин ногоон

3Завсрын өнгө

 

Арьсны өнгөтэй адил, саарал өнгө, цагаандуу өнгө зэрэг завсрын өнгөнүүд ч мөн таны нүүрэнд гэрэл нэмнэ.

 

Завсрын өнгө

4Улаан

 

Улаан өнгө ямар ч тохиолдолд сайхан харагддаг.

 

Улаан

5Ягаан

 

Залуу бүсгүйн өнгө. Гэхдээ таны арьсны өнгө цайвардуу бол ягаанаа бага зэргийн улаан өнгөтэй хольж хэрэглэвэл тохиромжтой.

 

Ягаан

6Лаванда цэцгийн өнгө

 

Хэрвээ та нил ягаан өнгөнд дуртай бол лавенда цэцгийн өнгө шиг таны хувьд гайхалтай сонголт байх болно. 

 

Лаванда цэцгийн өнгө

www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: