Авто хөсгийн түгжрэл- "цаг хугацаа", "хөгжлийн дэвшлийн" гацаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 02 ・ 4
Улаанбаатар хот Монгол улсын ДНБ-ний 65 -аас дээш хувийг үйлдвэрлэн гаргадаг хүн амын нягтрал өндөртэй хот болсныг хэн бүхэн мэднэ. Дөрвөн уулын дундах хэдхэн км квадрат газарт улс орны ирээдүйн хөгжлийг харсан төлөвлөлтгүйгээр үйлдвэрлэл үйлчилгээг хэт төвлөрүүлсэний горыг бид эдүүгээ хангалттай амсаж, ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ИРЭЭДҮЙ маань “ЦАГ ХУГАЦААНЫ ГАЦААНД” оржээ. Улаанбаатар хотын авто замын түгжрэл эдийн засаг ба цаг хуугацаанд гацаа үзүүлээд зогсохгүй агаар орчны байдалд томоохон сөрөг нөлөө үзүүлж байна. Олон талын хор хөнөөлт энэ гамшгаас гарах арга замыг Улаанбаатар хотын жирийн иргэн би ингэж харж байна.
 
Хөдөө орон нутагт байгуулагдаж байгаа жижиг дунд үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээг хамгийн багаар тогтоож, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдүүний үнэд тохирсон урамшуулал олгох, алслагдсан бүсүүдэд ажиллагсадын цалин хөлсийг нийслэлийнхээс дээгүүр тогтоох, их дээд сургуулиудыг бүсийн төвүүд ба дагуул хотуудад байгуулах зэрэг төвлөрлийг бууруулах цогц арга хэмжээ авч явуулах шаардлагатай. Үүний хамт хөдөө орон нутаг ба нийслэлийг холбосон авто замын сүлжээг өргөтгөж, шатхууны үнэ ба хувийн авто машинд оногдуулах татварын хэмжээг бүсчлэлийн алслалыг харгалзсан шатлалаар хорогдуулах арга хэмжээг авч явуулбал зохино.
Нийслэл хотын авто тээврийн түгжрэлийг арилгах хамгийн сайн арга бол автомашины хөдөлгөөнд татварын бүсчилсэн хязгаарлалт тогтоож, нийтийн тээврийн хөдөлгөөний хурдыг эрс нэмэгдүүлэх явдал юм. Үүний тулд хотын хувийн унаатнуудын татварынхэмжээг бүсчлэлийн шатлалаар эрс нэмэгдүүлэх шаардлагатай. Эндээс олох орлогыг нийтийн тээврийн байгууллагуудад шилжүүлж НИЙТИЙН ТЭЭВРЭЭР БҮХ НИЙТЭЭРЭЭ ҮНЭГҮЙ ЗОРЧДОГ болговол зохино.
 
Нийтийн тээврийн автобусын жолооч нарын цалинг бодитой өсгөж эргэлтийн цаг хугацааг нэгдсэн цахим сүлжээгээр хянах шаардлагатай. Хотын төв дэх аж ахуйн ба хүргэлтийн ачаа тээвэрлэлтийг шөнийн тэг цагаас өглөөний 6 цаг хүртэл явуулбал зохино. Албаны хөнгөн тэргэний шатхууны үнийг хувийн унааны зэрэглэлээс ч дээгүүр тогтоох, хотын төвийн бүсүүдэд хувийн унаагаар таксийн үйлчилгээ хийхийг бүрмөсөн хориглох зэрэг арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлбэл агаарын бохирдол ба түгжрэл хэмээх уршиг ихт гамшгуудаас ангижирч чадна.
 
 
 Л.Лхагва
 
sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 09 сар 02/

    Хариулах
  • Ekheris / 2019 09 сар 02/

    Niislel hotod amidrah asuudal udruus udurt hetsuu bolsoor... Niitiin teever Zamiin tsagdaagiin gazar gadnaas orj irj bgaa ene olon toonii mashinuudad horig tavij zohitsuulahgui bol niisleld ene olon mashin tehnikuud chini bagtahaa baigaad udaj baina .Arga hemjee avaacheeeeee.

    Хариулах
  • Монгол хүү / 2019 09 сар 02/

    Өөрөө гоц ухаантай юм байна эхлээд цагаан захтай дарга нарынхаа оффшор дансны хөрөнгийг хурааж тэр хөрөнгийг зам сургууль цэцэрлэгийн зэрэг санхүүгийн асуудалаа шийдвэрлэх хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 02/

    мэдээлэл өгсөнд баярлалаа.

    Хариулах