Ц.Амгаланбаатар захидалдаа надад 500 сая төгрөг өгч, гадаад явуулна гэж амласан гэжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 02 ・ 6
Б.Батзандан: Эрүүдэн шүүсэн этгээдүүд Ц.Амгаланбаатарт 500 сая төгрөг өгч, гадаадад амьдруулна гэж амласан байна
 УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбогдуулан зарчмыг гол таван асуудлаар зөвшилцөх ажлын хэсэгт ШИНЭ намын дарга Ж.Батзандан бид хоёр оролцон ажиллаж байна. ШИНЭ нам нь ард иргэдийн эрх ашгийнхаа төлөө, Монголынхоо төлөө өргөн олны хөдөлгөөн дээр суурилж бий болсон улстөрийн байгууллага учраас бидний гаргаж буй шийдвэр бүр гишүүд, ард иргэдийн саналд тулгуурлана гэдгийг мэдэгдэж ирсэн. Энэ дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэгдэж байх явцад ард иргэдээс санал асуух үйл явцыг эрчимтэй өрнүүлж байна.

Үүний эхний хэсгийн өнөөдөр хүргэж байна. Хоёр асуудлаар санал асуулгын дүн гарсан. Нийтдээ 6467 хүнээс санал авсан.
Нэгдүгээрт, Стратегийн ордуудын 51 хувийн ард иргэддээ шууд өмчлүүлэх, үр ашгийг шууд хүртээхийг утсаар санал авсан иргэдийн 87 фэйсбүүк, сошиал 85 хувь нь дэмжсэн байна. Өнөөдрийг хүртэл дэвшүүлж ирсэн ШИНЭ-ийн бодлогыг ард иргэдийн  85-аас дээш хувь нь дэмжиж байгааг энэ судалгаанаас харж болно.

Хоёрдугаарт, Парламентын үүрэг, гишүүдийн бүрэн эрхийн хугацааны асуудал нийгэмд нэлээд маргаан өрнөж байгаа.
Парламент76 гишүүнтэй, дөрвөн жилийн хугацаатай байхыг өөрчлөх шаардлагагүй гэдгийг иргэдийн 81 хувь нь дэмжсэн байна. 99 гишүүнтэй 5 жилийн хугацаатай байхыг  иргэдийн 9,8 хувь нь, 108 гишүүнтэй 5 жилийн хугацаатай байх тогтолцоог иргэдийн 8,8 хувь нь дэмжсэн байна.

Ж.Батзандан гишүүн бид хоёрын байр суурь маш тодорхой. Өөрөөр хэлбэл байгалийн баялаг, стратегийн ордын 51-ээс дээш хувийг ард түмэндээ өмчлүүлж эзэмшүүлэхийн тулд эцсээ хүртэл тэмцэнэ.

Мөн парламентын гишүүдийн тоог нэмж хугацааг нэмэх асуудалд ард иргэдийн дийлэнх олонх нь эсрэг саналтай байгаа учраас ШИНЭ-ийн парламентын төлөөлөл болсон Ж.Батзандан гишүүд бид хоёр эсрэг саналтай байх болно.
Өнөөдөр сонгуулийн тогтолцооны асуудлаар санал асуулга явуулж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд болон миний бие УИХ-ын дарга, ажлын хэсэгт санал хүргүүлж байна. Тодруулбал, МУ-д Цөмийн хог хаягдлыг булшлах, хилээр цөмийн хог хаягдлыг оруулах, хадгалах, байршуулах, дамжин өнгөрүүлэх бүх хэлбэрийг хориглоно гэдэг заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулахаар ШИНЭ-ээс санал гаргаж, хүргүүлж байна.

2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цөмийн хог хаягдлыг хадгалах булшлахыг хориглох зарлиг гаргасан тухайгаа мэдэгдэж байсан. Гэтэл түүний зарлиг дээр Цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглосон нэг ч заалт алга.  Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж сонгуулийн зорилгоор, ард түмний эсэргүүцлийг намжаах зорилготой байж.

Хоёрдугаарт, Б.Хурцын хэрэг буюу эрүү шүүлттэй холбоотой шүүх хурлын талаар мэдээлэл өгье. Хуулийн дагуу шүүх ямар нэг шийдвэр гаргасан бол тэр шийдвэрээ 14 хоногийн дотор баталгаажуулж, холбогдогч этгээдүүдэд хүргүүлдэг. Холбогдогч этгээд гэдэг нь шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч этгээдүүдийг хэлдэг. 14 хоногийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Шүүхийн шийдвэр гардаж авсны дараа прокурор хоёр арга хэмжээ явуулдаг. Эсэргүүцэл бичиж болно. Эсвэл прокурор эсэргүүцэл бичихгүйгээр нэмэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх шүүхээс тогтоогдсон дутуу хийгдсэн ажиллагааг гүйцээгээд шүүх рүү шилжүүлдэг дүрэм журамтай. Шүүх хурлын талаар иргэд олон түмэн мэдээлэл авахыг хүсэж байгаа. Амгаланбаатар 16 настай байхдаа С.Зоригийг хөнөөсөн гэх мэдээлэл өгсөн этгээд Төрийн гурван өндөрлөгт болон УИХ-ын гишүүдэд захидал ирүүлсэн. Захидалд “Эрүүдэн шүүсэн этгээдүүд 500 төгрөг надад өгнө, гадаадад гаргаж амьдруулна гэж амласан. Гэтэл надад 500 сая төгрөгөө ч өгөөгүй, гадагшаа ч гаргаагүй. Ахиж би гүтгэж чадахгүй” гэсэн байна. Содномдаржаа, Чимгээ нар бид энэ хэргийг үйлдээгүй, биднийг эрүүдэн шүүсэн гэдэг байр суурин дээрээ хатуу зогсож байна. Одоо прокурор 14 хоног дуусаж байгаа учраас ажлаа хийх ёстой. Эрүү шүүлт явуулж МУ-ын иргэдийг хэлмэгдүүлсэн Б.Хурц тэргүүтэй нөхдүүд үнэнд гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
 

 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 09 сар 05/

    Хоёр солиот. Эрүүл хүн хэлсэн бол өөр хэрэг. Сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй хоёрын ярьсныг хэрхэвч үнэмшиж болохгүй.

    Хариулах

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 05/

    Хоёр солиот. Эрүүл хүн хэлёэн бол өөр хэрэг. Сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй хоёрын ярьсныг хэрхэвч үнэмшиж болохгүй.

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 04/

    Хэн үнэмших юм билээ дэ. Хэцүү л асуудал байна. Яаж үнэнийг тогтоох болдоо.

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 02/

    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 02/

    Энэ бол юу ч гэж хэлэх бхйлгүйдээ.

    1
    Хариулах
  • Зочин / 2019 09 сар 02/

    Эрүүгийнхны тоглоом болж дуусчээ.

    1
    Хариулах