Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 09 сар 04
・ 2

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын дарга Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны есдүгээр сард саатуулж, “Хангарьд” ордон дахь албан өрөөнд нь нэгжлэг хийсэн нь тухайн үедээ олны анхаарал татаж байв. Уг хэргийг мөрдөгчид хоёр жил орчим шалгаж, эдийн засгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулан, хохирлын хэмжээг тооцуулж, улмаар яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлжээ. АТГ-ынхан 2017 оны есдүгээр сарын 19-нд дээрх газрын дарга нарын албан тасалгаанд нэгжлэг хийхдээ санхүүгийн бичиг баримтууд, нэлээд их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан байдаг.
ННҮГ-ын дарга Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг 2012-2017 онд албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий есөн компанид бараа, материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, их хэмжээний хөрөнгө завшсан хэмээн буруутгасан. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлж өөрсдөө завшсан хэрэгт холбогдсон талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.