Эрчүүдийн биед илрэх, тоохгүй өнгөрч болохгүй 10 шинж тэмдэг

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 05 ・ 2

Нуруу өвдөх, хоол шингэхгүй байх, ойр ойрхон шээс хүрэх зэрэг шинж тэмдгүүд удаан хугацааны туршид илэрч байвал эмнэлэгт хандаарай. Учир нь түрүү булчирхайн хавдар иймэрхүү энгийн шинж тэмдэгүүдээр илэрдэг. Ингээд хавдар байж болзошгүй дараах шинж тэмдгүүдийн үед эмчид хандаж, урьдчилан сэргийлж байгаарай. 

Эрчүүдийн биед илрэх, тоохгүй өнгөрч болохгүй 10 шинж тэмдэг

1Зангирал, булдруу

 

Таны биеийн аль нэг хэсэгт шалтгаангүйгээр бөөгнөрсөн хатуу зүйл овойж гарч ирвэл хавдрын шинж тэмдэг байж болзошгүй.  Тодруулбал, таны хөх, төмсөг, булчирхай, булчин, шөрмөс гэх мэтийн зөөлөн эдэд иймэрхүү бөөгнөрөл ажиглагдаж, цаашдаа хэмжээ нь томорч байвал тэр даруй эмчид хандаарай.

 

Зангирал, булдруу

2Төмсөгөнд гарах өөрчлөлт

 

Таны төмсөг мэдэгдэхүйц томрох, өөр өөр хэмжээтэй болох, дотор нь хатуу зангирал үүсэх зэрэг шинж тэмдэг илэрч байвал төмсөгний хавдар байж болзошгүй бөгөөд дийлэнхдээ өвсөр, дунд насны залууст тохиолддог.

 

Төмсөгөнд гарах өөрчлөлт

3Шээсэнд өөрчлөлт гарах

 

Байн байн бие засах, алхахад өвдөх, шээс болон өтгөн нь цустай байх зэрэг нь давсаг, түрүү булчирхайн хавдрын шинж тэмдэг байж болзошгүй. Мөн өтгөн хатах, гүйлгэх зэргээр ч илэрч болно.

 

Шээсэнд өөрчлөлт гарах

4Арьсанд өөрчлөлт гарах

 

Хэрвээ та олон цагаар гадаа ажилладаг, наранд түлэгдэж  байсан бол арьсаа дахин нэг шалгаж үзээрэй. Цус гарах шарх эдгэрэхгүй байх, үү, батганы өнгө, хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх зэрэг нь арьсны хавдрын шинж тэмдгүүд юм.

 

Арьсанд өөрчлөлт гарах

5Залгихад хүндрэл гарах

 

Удаан хугацааны туршид хоолой цээжээр өвдөх, хоол шингэхгүй байх, залгихад хүндрэлтэй болох зэрэг нь залгиур хоолой, бүдүүн гэдэс, улаан хоолойн хавдрын шинж тэмдэг байж болох тул яаралтай эмчид үзүүлээрэй 

 

Залгихад хүндрэл гарах

6Бөгшүүлэх

 

Хэрэв та тамхи татдаггүй байсан ч гэсэн 3-аас дээш 7 хоногийн турш ханиалгах, хоолой сөөх, амьсгал давчдах, цустай ханиалгасаар байвал уушгины хавдар байх магадлалтай учир мөн л эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

 

Бөгшүүлэх

7Амны хөндий

 

Тамхи татах, бохь зажлах, шүлсээ хаях үедээ амны хөндийгөө ажиглаж байгаарай. Аман дотор, хэлэн дээр жижиг жижиг цагаан бөөрөнхий зүйлс гарах нь амны хөндийн хавдрын эхэн үе байх магадлалтай. Ямар нэг шалтгаангүйгээр шарх үүсэх, цус гарах, хэл, уруул, хацар хавиар өвчтэй зүйл гарах шинж тэмдгүүд удаан хугацаагаар илрэх нь тийм ч сайн зүйл биш юм.

 

Амны хөндий

8Жин хаях

 

Дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм бариагүй байхад огцом турах нь нойр булчирхай, бүдүүн гэдэс, улаан хоолой, уушгины хавдруудын шалтгаан байх магадлалтай.

 

Жин хаях

9Ядралт

 

Хүүхдүүдтэйгээ тоглох, найз нөхөдтэйгөө гадуур гарч алжаалаа тайлах гэхээр та хэтэрхий их ядарсан, яаж ч унтаж амарсан байнга ядрах мэдрэмж төрөөд байвал цусны хавдар, бүдүүн, нарийн гэдэсний хавдрын шинж ч байж болно.

 

Ядралт

10Удаан хугацааны өвчин

 

Удаан хугацаагаар нуруу, толгой, гэдсээр өвдөж, ямар нэг зовиур илэрч байвал эмчид хандаж, оношлуулж байх нь зөв юм. Биеийн аль нэг хэсэгт тогтмол өвчин мэдрэгдэх нь ямар нэг өвчний эхлэл байх магадлал тун өндөр байдаг тул дур мэдэн эм уухаасаа өмнө эмнэлгийн үйлчилгээ авч урьдчилан сэргийлж байгаарай. 

 

Удаан хугацааны өвчин

Эх сурвалж: www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: