Евгений Онегины дүрд анх удаа монгол залуу дуулав

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 09 ・ 2

Дуурийн эрэгтэй дуучдын мэргэжлийн замнал, тэмүүллийн нэгэн оргил нь болдог Евгений Онегины дүрд Монголын баритон хоолойт Түвшинжаргалын Энхбат 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Пермийн дуурь, бүжгийн театрын тайзнаа дуулав. Тэрбээр Монголын дуучдаас ОХУ-ын театрын их тайзнаа Евгений Онегины дүрд ийнхүү анх удаа дуулж байгаа ажээ.

“Евгений Онегины дүрийг бүтээх нь миний мөрөөдөл, өмнөө тавьсан нэгэн чухал зорилт байсан. Өмнө нь Онегины дүрд Консерваторын дэргэдэх театр, Эрмитаж болон Финляндад дуулж байсан ч их тайзнаа анх удаа, тэр тусмаа энэхүү дуурийн зохиогч П.И.Чайковскийн нэрэмжит театрт дуулсандаа баяртай байна” гэж Т.Энхбат хэвлэлд өгсөн ярилцлагандаа онцлон тэмдэглэжээ.

Т.Энхбат олон улсын дуурийн хэд хэдэн удаагийн уралдаанд тэргүүн болон шагналт байранд шалгарч байсан бөгөөд Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит улсын консерваторын бакалавр болон аспирантурыг 2017 онд төгссөн ажээ. Тэрбээр 2016-2019 онуудад Санкт-Петербургийн Мариинский театрын гоцлол дуучнаар ажиллаж байгаад энэ сараас Пермийн дуурь, бүжгийн театрт шилжин ажиллаж байгаа юм байна.

ОХУЭСЯ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: