Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Бусад ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 09 сар 10 ・ 2

 

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: 11-12-нд ихэнх нутгаар бороо орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 09 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 09 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 11-12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: