“Билгүүн номч” сургууль зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 11 ・ 3

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Билгүүн номч” сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж гүйцэтгэхэд дараах зөрчлүүд илэрлээ. Тухайлбал, тус сургууль нь зориулалтын байргүй, “Днепр стейк хаус” рестораны 2 давхар болон дээврийн хэсэг монсардад сургалтын үйл ажиллагааг түрээсэлж явуулдаг байна.

Сургуулийн сурагчдыг нэг давхарын “Днепр стейк хаус” ресторанд хооллож буй нь үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангахгүй, хоол үйлдвэрлэлийн явц, хүнсний эрүүл ахуйн нөхцөлд сургуулийн үдийн цайны хяналтын комисс хяналт тавих боломжгүй нөхцлийг бүрдүүлжээ. Сургалтын зориулалтын байргүйгээс анги танхим стандартаас бага хэмжээтэй, барилгын мансардны хэсгийн шатны хөлийн алхмын урт, өндөр стандартын шаардлага хангахгүй, гишгүүрийн тоо их, эгц байрлалтай учир хүүхэд унах, бэртэх эрсдэлтэй байна. Сургалт эрхлэх нөхцөл шаардлага нь “ердийн” хэв шинжтэй байхад математик, англи хэлний хичээлүүдээр давсан агуулгаар буюу “гүнзгийрүүлсэн” сургалтыг зохион байгуулсан. Сургалтын төлөвлөгөөг Нийслэлийн Боловсролын газраар батлуулаагүй, сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хуваарийг боловсруулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: