Машинд шатсан эмэгтэйг нөхөр нь биш адуучин залуу амийг нь хөнөөсөн байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 11 ・ 4

Говь-Алтай аймагт өнгөрөгч долоо хоногт нөхөр нь эхнэрийнхээ амь насыг хөнөөгөөд галдан шатаасан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл уг мэдээлэл нь ташаа болохыг албаны эх сурвалж хэлэв.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт 2019 оны есдүгээр сарын 3-ны өдрийн 11. 45 цагт “Манай хамаатан Б-нь өөрийн нөхөрт есдүгээр сарын 2-ны өдөр шатахуун хүргэж өгөөд буцсан бөгөөд түүнээс хойш сураггүй алга болсон” гэх дуудлагыг  цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Энэ дагуу тус аймгийн Есөнбулаг сум Наран багт очин үзлэг шалгалт хийхэд талийгаач эмэгтэй энэ сарын 4-ний өглөө автомашинтайгаа шатаж нас барсан байдалтай олджээ.

Шалгалтаар талийгаач Б нь есдүгээр сарын 2-ны өдөр хээр машины шатахуун дуусч зогссон нөхөртөө шатахуун хүргэж өгөөд буцжээ. Харин буцах замдаа тус аймагт мал малладаг Б гэгчтэй тааралдсан бөгөөд  дээрх этгээд талийгаачийг хөнөөж, галдан шатаасан нь тогтоогдсон аж. Хэргийг тус аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: