Орой хооллохгүй байхын ДӨРВӨН хортой нөлөө

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 13 ・ 2

Зарим хүмүүс жингээ барихын тулд орой хоол иддэггүй. Эсвэл маш хөнгөн хооллоод, өлссөөр унтдаг. Нэг бол та байнга завгүй явсаар орой хооллохоо мартсан байдаг. Тэгээд унтахынхаа өмнө иддэг. Оройн болон өдрийн хоолоо идэхгүй байх нь ямар хор хөнөөлтэйг энд өгүүлье.

Ядарна

Хооллолт хангалтгүй байх нь организмд энерги дутагдахад хүргэнэ. Та юу ч хийх хүсэлгүй, нойрмог, бухимдангуй болно. Үүнээс гадна организмд глюкозын түвшин унана.

Дараа нь их иднэ

Тархи танд хооллохыг хүссэн дохио илгээнэ. Хэрвээ та өдрийн хоолоо идээгүй бол орой их иднэ. Өдөрт гурван удаа цадталаа хооллож байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Сэтгэл санаа тавгүй болно

Хооллохгүй байснаар цусанд сахарын хэмжээ өсөж, энэ нь сэтгэл санаанд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тухайлбал, та шалтгаангүйгээр уурлаж, урьд өмнөхөөсөө илүү түрэмгий болно. Бие организм тань яаралтай сахар шаардаж эхэлнэ.

Турахгүй

Биеийн жингээ хасахаар оройн хоолоо алгасаж байгаа бол та хүссэн үр дүндээ хүрэхгүй. Бие организмд илчлэг дутагдах нь эргээд организм илчлэгээ гэнэт нөхөхөд хүргэнэ. Жишээ нь, та өөрөө ч мэдэлгүйгээр шоколад идээд явж байх болно.

zindaa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: