Өдөр бүр үзэсгэлэнтэй харагдахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 16 ・ 2

Бүсгүй хүн бүр “Чи үзэсгэлэнтэй харагдаж байна шүү” хэмээх үгийг сонсоод энэ хорвоогийн хамгийн сайхан бүсгүй мэтээр өөрийгөө мэдэрдэг. Тэгвэл хэрхэн өдөр бүрийг аз жаргалтай, дур булаам өнгөрүүлэх вэ? Бид та бүхэндээ хэний ч өмнө хараа булаам сайхан бүсгүй байхад туслах маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Хамгийн гол нь та өөртөө итгэлтэй байж, өөрийнхөө байгаа байдалд сэтгэл хангалуун байх хэрэгтэй юм шүү! 

Өдөр бүр үзэсгэлэнтэй харагдахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

1Итгэл найдвартай болох

 

Энэ нь таныг өөрийн гоо сайхныг дотоод болон гаднаасаа мэдэрч, ойлгоход тусалдаг. Өөрийнхөөрөө л бай. Өөр тийшээ хазайгаад хэрэггүй. Өөрийнхөөрөө инээмсэглэж, эерэг зүйлд л ухаан бодлоо төвлөрүүлж байгаарай. Энгийн мэт санагдавч, энэ нь маш чухал шүү. Өөрийн дутагдалтай талаасаа ичиж зоволгүй, аль болох засаж залруулахыг хичээгээрэй.

 

Итгэл найдвартай болох

2Арьс болон биендээ анхаарал тавих

 

Эрүүл ахуйдаа анхаарал хандуулан, өдөр бүр усанд орох нь таныг сайхан үнэртэй болгож, ахин өөрчлөгдсөн мэдрэмжийг өгдөг байна. Биеэ угаахдаа гоё сайхан үнэртэй биеийн шингэнээр угааж байвал сайн. Өдөр болгон үсээ угаах нь таны хуйханд муугаар нөлөөлдөг тул өнжөөд угааж байгаарай. Хэрвээ таны үс тослог бол үсний шампуниа сайтар арилгаж байх нь чухал.  

Үсээ угаах бүрдээ хуйхандаа хуруугаараа массаж хийж өгөөрэй.  Мөн үсээ 2 удаа зайлж угаах хэрэгтэй шүү. Дараа нь үсний ангижруулагчаар угааж өгөөрэй. Ойролцоогоор 20 секундын турш массаж хийж, 2 минут байлгах хэрэгтэй юм. Мөн л хоёр удаа зайлах нь зүйтэй. 

 

Арьс болон биендээ анхаарал тавих

3Нүүрээ зөв угаах

 

Энэ нь таны батгыг арилгаж нүх цэвэрлэх ашиг тустай. Тослог багатай нүүр цэвэрлэгчийг нэг юм уу хоёр долоо хоногт нэг удаа хэрэглээд үзээрэй. Арьс тань цэвэрлэгдэж, яг л шинэ юм шиг болно. Халуун усаар угаахаасаа өмнө нэг зүйлийг мэдэж авцгаая. Халуун усаар угаах нь батганы нүхийг тань тэлэх аюултай тул, аль болох зайлсхийгээрэй. Харин халуун усаар угаасны дараагаар хүйтэн усаар угаавал нүх агшдаг байна. Цэвэрхэн арьстай байна гэдэг таныг арьсандаа санаа тавьдаг мэт харагдуулдаг гэнэ шүү.

 

Нүүрээ зөв угаах

4Үсээ янзлах

 

Өглөө бүр, үсээ янзлах гэсээр маш их цагийг шүү дээ. Үсээ энгийн, эрүүл харагдуулах нь илүү үзэсгэлэнтэй харагдуулах ч, нэмэлт чимэглэл, гоёл зүүснээр та илүү эмэгтэйлэг үзэсгэлэнтэй харагдах болно. Эсвэл та өөртөө тохирсон, загварлаг засалтаа үсээ засуулаарай. Гэхдээ энгийн гээд л үргэлж үсээ шууж боох нь бас тиймэрхүү учир тунг нь тааруулах нь чухал. Хэрвээ таны үс долгионтой бол,  хойш нь шууж боож болно шүү. Мөн үсээ тогтмол үзүүрээс нь тайруулж байх нь, үсийг салаалуулдаггүй сайн талтай.

-    Үсний индүү ашиглахдаа болгоомжтой байгаарай. Үсний индүү нь ямар ч үед үсэнд муугаар нөлөөлж, салаалуулах шалтгааныг үүсгэдэг. Тэгэхээр үсний индүүг зөвхөн онцгой үйл явдалд л ашиглах нь зүйтэй гэдгийг мэдэж авсан байх.

 

Үсээ янзлах

5Нүүр будалт

 

Нүүрээ будахдаа хэтрүүлж будаж л болохгүй шүү. Яг л байгаагаараа байх нь бусдад таалагддаг байна. Өөрийнхөөрөө биш л бол та ямар  ч сайхан эмэгтэй байсан, бусдад хиймэл, хэт их хичээсэн мэт харагдах болно. Хэрвээ та зайлшгүй л будах ёстой бол сормуус нүдээ бага зэрэг будаж уруулаа өнгөлж бага зэрэг кремээр будалт хийвэл зүйтэй. Шингэн крем нь нунтагаасаа илүү будаагүй мэт харагдуулах шидтэй гэнэ.

 

Нүүр будалт
 

6Дасгал

 

Өдөрт багадаа нэг цаг дасгал хийх нь таны биед маш сайн нөлөөтэй байдгаас гадна нэг л долоо хоногийн дотор жин хаях магадлалыг өсгөдөг байна. Хамгийн гол нь жингээ хаяна л гэж бодож байгаа бол шантралгүй удаан хугацааны турш хийгээрэй.

 

Дасгал
 

7Эрүүл хүнс хэрэглэх

 

Шинэхэн жимс ногоо хэрэглэх нь таныг сайхан харагдахад үнэхээр чухал нөлөөг үзүүлдэг. Тэгэхээр улам бүр  л сайхан харагдуулна гэсэн үг шүү дээ. Хоол хүнсний гурвалжинд  байх бүх хоол хүнс нь өдөрт авах ёстой илчлэгийг өгдөг учир тэрхүү гурвалжинг сайтар дагах нь зүйтэй. Хэрвээ та эрүүл хоол хүнс хэрэглэж чадахгүй байвал биенд муу нөлөөтэйгээс гадна, илүүдэл жин үүсгэдэг. Мөн хооллохоосоо өмнө гараа угаахаа мартуузай. Мөн чадах хэмжээгээрээ, аль болох ус сайн уух нь арьсыг чийгшүүлж, бие болон арьсанд мэдэгдэхүйц сайн нөлөө үзүүлдэг.

 

Эрүүл хүнс хэрэглэх

8Өөрийнхөөрөө бай

 

Үзэсгэлэнтэй сайхан харагдах гэж бусдыг дуурайн, хэлбэр хөөх хэрэггүй. Энэ нь харин ч таны гоо үзэсгэлэнг дарж, бусдад таагүй сэтгэгдлийг төрүүлдэг. Иймд хамгийн гол нь өөртөө таалагдахын туолд амьдраарай. Бид нэгэнт эм юмс, мөнгө биш учраас бусдад таалагдах гэж тэгтлээ хичээх хэрэггүй. Танд байгаагаар дурлаж, хүндэлдэг хүнийг олтлоо, өөр нэгэнд боломж олгох хэрэггүй юм.

 

Өөрийнхөөрөө бай

9Чихэр, амттанаас татгалзах

 

Ялангуяа түргэн хугацаанд турж, хүссэн жиндээ хүрэхийг хүсвэл чихэр, амттангаас аль болох чадах чинээгээр татгалзах хэрэгтэй. Зөвхөн хэдхэн хоног ч биш цаашдаа ч гэсэн их хэмжээгээр идэлгүй, зөвхөн хорхойгоо дарах үүднээс багаханыг идэж байгаарай. Танд амжилт хүсье. 

 

Чихэр, амттанаас татгалзах

10Хувцаслалт

 

"Энийг өмсвөл би тарган харагдаж байна уу?" Та энэ асуултыг дор хаяж өдөрт 2-3 удаа хэн нэгнээс асуудаг байх. Эмэгтэй хүмүүс бүгд л тарган байсан ч туранхай, туранхай байсан ч илүү гоолиг туранхай харагдахыг л хүсдэг. Харин буруу хувцалсанаас болж хэдий гуалиг биетэй нэгэн байсан ч тарган, эв хавгүй харагддаг юм. Иймд өөрийгөө аль болох гоолиг, цэгцтэй, үзэсгэлэнтэй харагдуулах хувцсыг сонгон өмсөх нь чухал.

 

Хувцаслалт

www.Caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: