Хүзүү хөшиж, өвдсөн үед өөрөө өөртөө хийх 4 массаж

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 18 ・ 3

Таны хүзүү хөшиж, өвдөж байгаа мэт болдог бол үүнийг намдаах массажнууд цөөнгүй бий. Танд массаж хийж өгөх хүн олдохгүй, та ганцаараа байх үедээ хүзүүндээ өөрөө массаж хийж болох хялбархан 4 аргыг танилцуулж байна. 

Хүзүү хөшиж, өвдсөн үед өөрөө өөртөө хийх 4 массаж

1Хүзүүний арын булчинг массажлах

 

Зүүн чихний ард байх булчин дээр зүүн гараа тавиад зөөлөн дарж толгойгоо баруун тийш нь эргүүлэн булчин дээрх очих даралтыг нэмэгдүүлж өгнө. Ингэхдээ гараа огт хөдөлгөхгүй, толгой л хөдлөх ёстой. Дараа нь баруун чихний ард баруун гараа тавиад толгойгоо зүүн тийш нь зөөлөн эргүүлнэ.

Чихний ард байх булчинд хуруугаар зөөлөн иллэг хийж өгснөөр цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг тайвшруулдаг байна.

 

Хүзүүний арын булчинг массажлах

22 талын булчинг шахах

 

Нуруугаа эгцлэн суугаад 2 гарынхаа алгыг хүзүүнийхээ 2 талд тавина. Толгойгоо бага зэрэг зүүн талруугаа гэдийлгэж, зүүн талын хүзүүний булчингаа базаж өгнө. Ингэж базах үед өвдөлт мэдрэгдэх боловч базсаны дараа хөнгөрч сайхан мэдрэмж төрүүлнэ. Дараа нь толгойгоо баруун тийш нь гэдийлгэн баруун булчингаа базна. 2 талын булчингаа зэрэг базан хойшоо гэдийнэ.

 

2 талын булчинг шахах

3Дагз хэсгийн булчинг массажлах

 

Дагз хэсгийн булчин чангарсан байгаа үед толгой өвдөх, залхуу хүрэх зарим үед дотор муухайрах хүртэл шинж тэмдэг илэрдэг. Дагзны булинг суллахын тулд гавлын ясны доод хэсэгт байх зөөлөн эдийг 2 гараараа зөөлөн дарж, толгойгоо хойш гэлжийлгэн чанга дарж хийдэг. Дараа нь зөөлнөөр толгойгоо урагш болгоод эрүүгээ цээжиндээ хүргэнэ. Энэ үед 2 гар мөн л дагзны доорх зөөлөн эд дээр байрласан байх бөгөөд хүчтэй дарсан хэвээр байна. Ингэж хийх нь дагз хэсгийн чангарсан булчингуудын суллаж өгнө.

 

Дагз хэсгийн булчинг массажлах

4Алчуураар массажлах

 

Алчуураар массаж хийх нь хүзүүний зангирсан булчинг суллаж, хөшүүн байдлыг засахад тусална. Зөөлөн алчуур хэрэглэснээр хүзүүнд ачаалал бага өгч, гэмтэхээс сэргийлдэг.

Хүзүүн дээрээ алчуураа тавьж, баруун гараараа алчуурны зүүн үзүүрээс бариад цээжээ дагуулан татна. Харин зүүн гараараа алчуурны баруун үзүүрээс барин духаа ороох маягаар татна. Алчуураа барьсан чигтээ толгойгоо зүүн тийш нь зөөлөн эргүүлнэ. Хэд хэдэн удаа хийсний дараа гараа солин баруун тал руугаа хийнэ.

Хүзүүн дээрээ алчуураа тохож, 2 гараараа 2 үзүүрээс нь барин бага зэрэг татаж, хүзүүндээ ачаалал өгнө. Толгойгоо зөөлнөөр зүүн тийш нь эргүүлж хэдэн секунд бариад, буцаж эгц харна. Дараа нь толгойгоо баруун тийш нь эргүүлж хэдэн секунд бариад эгц харна. Үүнийг хэд хэдэн удаа давтан хийснээр хүзүүний хөшүүн байдал арилж, хөнгөрөх болно. 

 

Алчуураар массажлах

Бонус: Урагш, хажуу тийш сунгах

 

Нуруугаа эгцлэн суугаад эрүүгээ цээжиндээ нааж хэдэн секунд байна. Ингэж эрүүгээ доошлуулахад хүзүү хэсгээр дагасан булчин сунаж мэдэгдэнэ. Гараараа толгой дээрээ зөөлөн дарж илүү их ачаалал өгч болно.

Нуруугаа эгцлэн суугаад толгойгоо зүүн тийш нь гилжийлгэн хэдэн секунд болно. Ингэж хийхэд баруун мөрний булчин сунаж мэдэгдэнэ. Дараа нь толгойгоо баруун тийш гилжийлгэн давтаж хийнэ. Энэхүү дасгалыг хийж байхдаа нэг талын мөр нь толгойгоо даган өргөгдөхгүй байх ёстойг анхаараарай. Мөн толгойгоо хажуу тийш болгож байхдаа гараараа толгой дээрээ даран булчинд ачаалал өгч болно.

 

Бонус: Урагш, хажуу тийш сунгах

 

Хэрэв та нурууны өвчтэй бол хүзүүний булчинд хэт их ачаалал өгч болохгүй гэдгийг анхааруулж байна. Зөөлөн, удаанаар хийвэл илүү үр дүнтэй. Хэрэв дасгал хийсний дараа ямар нэг байдлаар хүзүүний булчин өвдөх тохиолдол гарвад эмчид үзүүлээрэй.

www.caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: