"Чи над шиг дурлаж чадах уу" тоглолтын тасалбарыг борлуулж буй цэгүүд

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 19 ・ 2

Монголын рок попын хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсан эрхэмүүдийн нэг нь Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-орших буюу Өөжгий юм. Тэрбээр өөрийн бие даасан тоглолтоо аравдугаар сарын 04, 5-ны өдрүүд Улаанбаатар Паласын тоглолтын их танхимд толилуулахаар бэлтгэлээ базаагаад ид дундаа явж байна. 

Пентатоникийн таван удаагийн шагналт Өөжгий тоглолтоо "Чи над шиг дурлаж чадах уу" хэмээн нэрлэжээ. Ийнхүү нэрлэхийн утга нь, Никитон хамлагийн дуулж олны хүртээл болгосон хит дууны нэг "Чи над шиг дурлаж чадах уу" дууныхаа нэрийг өгсөн гэнэ. Уг дууны шүлгийг Ү.Хүрэлбаатар, Аяыг Өөжгий бүтээсэн юм.

 

Тус тоглолтын тасалбарыг www.ticket.mn  онлайнаар захиалахаас гадна дараах цэгүүдээс худалдан авах боломжтой.

1. УБ Паласын тасалбар худалдааны касс
2. HI-Fi Music CD Shop
3. E-Mart Чингис Интерном
4. Шангрила Интерном

Дэлгэрэнгүй мэдээллийг Гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших фэйсбүүк хаягаас аваарай


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: