Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 09 сар 26
・ 6

Улаанбаатар хотын даргад “хов” хүргэхээс аргагүй боллоо. “Тэргүүн чансаа” компанийн “Тэргүүн өргөө” гэх орон сууцны конторынхон Хан-Уул дүүрэг дэх “Могул таун” хотхоны 350 өрхийн 2000 гаруй иргэний эрхийг зөрчиж, одоо болтол дулаанаар хангаагүй байна. Хотхонд 600 орчим нярай болон бага насны хүүхэд бий. Өвөл хаяанд ирсэн энэ цагт халаалтгүй байр ямар байдаг билээ. “Дулааныхаа төлбөрийг барагдуулаагүй айлуудаас чинь болж байгаа юм” гэж олон хүний эрх зөрчсөн талаараа хээв нэг тайлбарлаад, иргэдийг загнаж, эсвэл “Өнөөдөр тавихаар ажиллаж байна. Даралт унаж байна” гэхчлэн худал, аргацаасан хариу хэлж байгаа орон сууцны конторынхны талаар нийслэлийн мээрт гомдоллох болсон нь учиртай. Тус конторын дарга гэх, нэрээ хэлэхээс цааргалсан эмэгтэй “Бид танай хотхоныг дуртайдаа аваагүй. Өнгөрсөн жил нийслэлийн удирдлага ийм шийдвэр гаргаж, манайд хүчээр тулгасан” гэж тайлбарласан. Тэрбээр дургүйд хүчгүй гэсэн утгатай зүйл ярьж байна гэж ойлголоо. Тиймээс
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.