Америкийн “Busted Coveragе” сэтгүүлээс тодруулсан дэлхийн хамгийн халуухан тамирчин Алиса Шмидт. Өдгөө 20 настай Германы тамирчин бүсгүй  200, 400, 800 метрийн богино зайн гүйлтийн төрлөөр мэргэшсэн нэгэн. Одоогоос хоёр жилийн өмнө Европын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Харин энэ онд болсон 23-с доош насны Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийн эзэн болсон. Спортод царайлаг тамирчид бий. Тэдний нэг нь Алиса Шмидт юм. Спортын хувцасны “Puma” брэндийн нүүр царай болоод амжсан. Тэрбээр Токио 2020 олимпт хүчээ үзэхээр бэлтгэлээ хангаж буй. Ингээд түүний гэрэл зургаас сонирхуулж байна.