Ямар хобби хүний тархийг хамгийн их хөгжүүлдэг вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 30 ・ 2

Нас явах хэрээр зөвхөн бидний бие бус тархи ч гэсэн дагаад хөгширч байдаг нь харамсалтай. Зөвхөн ахмад хүмүүс ч гэлтгүй дундаж насны эрүүл хүмүүст тархи насжсаны шинж тэмдэг болох ой санамж муудаж амархан мартах, будилах, ухаан санаа орон гаран болох тохиолдлууд илэрч байдаг. Харин судлаачид хэрэв хүн зөв хооллож, идэвхтэй амьдарч, тархи, сэтгэн бодох чадвар хөгжүүлэх дасгалуудыг тогтмол хийдэг байснаар ахмад насандаа хэнээс ч илүү цэцэн цэлмэг ухаантай хэвээр байж чадна гэж үздэг байна. Ингээд та бүхэнд сонирхолтойн зэрэгцээ тархины хөгжилд маш их тустай хоббинуудыг танилцуулъя.

Ямар хобби хүний тархийг хамгийн их хөгжүүлдэг вэ?
 
 

1Бясалгал хийх

 

Бясалгал нь стрессийг багасгах, цусны даралтыг бууруулах, төвлөрөх чадварыг сайжруулахад гайхалтай үр нөлөөтэй. Өдөрт аравхан минутыг бясалгалд зарцуулснаар таны сэтгэл санаа дээшилж, тархины тань ажиллагаа сайжрах болно.

 

Бясалгал хийх

2Ургамал ногоо тарих

 

Цэцэг жимс, ногоо арчилж ургуулснаар дараах ашиг тусыг танд өгнө.

  • Стрессийн дааврын ялгаралтыг бууруулна
  • Сэтгэл санаа эерэг болно
  • Сэтгэл ханамж байнга авна
  • Зөнөх өвчний эрсдэлийг 36 хувиар бууруулна
  • Цэвэр агаарт өнгөрүүлэх цаг нэмэгдэнэ
  • Хөдөлгөөн нэмэгдэнэ

 

Ургамал ногоо тарих

3Хоол хийх

 

Гэртээ хоолоо бэлтгэж, хийж иддэг хүмүүсийн эрүүл мэнд харьцангуй сайн байдгийг олон судалгаа харуулжээ. Эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх болон хоол хийх явцад анхаарал хандуулах нь тархины ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

 

Хоол хийх

4Унших

 

Унших үйл нь төвлөрч сургах, үгийн санг баяжуулах, төсөөллийг сайжруулах, анализ хийх чадварыг хөгжүүлэх гэх мэт олон ашиг тустай. Мөн ном уншсанаар стрессийн түвшин даруй 69 хувиар буурдаг байна.

 

Унших

5Хөгжмийн зэмсэг тоглох

 

Хөгжмийн зэмсгээр тоглох нь танихуйн хөгжилд дэм болж, мотор ур чадвар буюу биеийн эв дүйг сайжруулдаг байна. Мөн насанд хүрэгсэд болон хүүхдүүдийн IQ-г дээшлүүлэх ашиг тустай.

 

Хөгжмийн зэмсэг тоглох

6Шатар тоглох

 

Шатар нь ямар ч эргэлзээгүйгээр тархины хамгийн үр дүнтэй дасгал гэж тооцогддог. Шатар тоглох үед зүүн, баруун тархи хоёулаа идэвхжиж, ой ухаан сайжирдаг байна. 

 

Шатар тоглох

7Бүжиглэх

 

Бүжиглэх нь бие махбодод хамгийн төгс дасгал болоод зогсохгүй стрессийн түвшинг бууруулж серотониний түвшинг нэмэгдүүлж өгдөг байна. Цогц хөдөлгөөнд суралцаж, цээжлэхэд тархины бүхий л хэсгүүд ажилладаг тул оюун ухаанд бас чухал ач тустай.

 

Бүжиглэх

8Багийн спортоор хичээллэх

 

Багийн спорт нь хөдөлгөөний бүхий л төрлийг шаардахаас гадна бусадтай харилцаа үүсгэх, нөхөрлөл бий болгоход тустай. Харилцаа дутагдсанаар тархины хөгжил болон биеийн ерөнхий эрүүл мэндэд муугаар нөлөөлж байдаг аж.

 

Багийн спортоор хичээллэх

9Тулааны урлагаар хичээллэх

 

Бусдаас өөрийгөө хамгаалах чадвар өгөхөөс гадна тулааны урлаг нь төвлөрүүлэх, тэнцвэр сайжруулах, оюун ухаан, бие махбодын уялдааг бий болгох зэрэг тархийг хөгжүүлэх олон ач тусыг бас өгдөг.

 

Тулааны урлагаар хичээллэх

10Нэхэх, сүлжих

 

Судлаачдын үзсэнээр нэхэх үйл нь түгшүүр, сэтгэл гутрал болон архаг өвчнийг намдаах хамгийн гайхалтай эм болдог ажээ. Тархи болон гарны үйл ажиллагааг зэрэг шаарддаг тул нэхэх нь бясалгал хийхээс дутахгүй үр ашигтай аж.

 

Нэхэх, сүлжих

11Бичих

 

Өдрийн тэмдэглэл хөтлөх, сэтгэгдэл, санаа бодол, зорилго зэргээ бичих нь сэтгэл зүйн олон асуудлыг шийдвэрлэж стрессийг багасгах үйлчилгээтэй гэнэ. 

 

Бичих

12Хэл сурах

 

Олон хэлээр ярьдаг хүний тархины ажиллагаа ганцхан хэлээр ярьдаг хүний тархинаас огт өөр байдаг байна. Хэл сурах тусам оюуны цар хүрээ нэмэгдэх бөгөөд тэр хэмжээгээрээ зөнөглөх, ой санамжаа алдах гэх мэт эмгэгүүдээс урьдчилан сэргийлж байдаг ажээ.

 

Хэл сурах

www.caak.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: