Сексийн харилцаагаа халуухан хэвээр нь хадгалах 4 дүрэм

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 30 ・ 3

Саяхан би нэг найзаасаа энэ талаар сонссон юм. 
"Нэг бүсгүйгээс цаас гаргаад өөрийнхөө хувьд чухал гэсэн бүх хүний нэрийг жагсааж бич гэж л дээ. Бичсэнийх нь дараа хэд хэдээр нь хасах даалгавар өгч эцэст нь ганцхан хүнийг авч үлдэх болоход бүсгүй ээж аавыгаа биш, хүүхдүүдээ биш нөхрөө авч үлджээ. Яагаад гэж асуухад эцэг эх маань хорвоогийн жамаар намайг орхиод явна, хүүхдүүд маань ч мөн өөрийн гэр бүлээ бүтээгээд явна. Харин энэ амьдралыг надтай хамт туулах цор ганц хүн нь хань минь учраас гэсэн юм гэнэ лээ."

 

Дээрх бүсгүйн оронд би байсан бол мөн л ижил сонголтыг хийх байсан биз. Тэгэхээр хань, хосын хайр гэдэг өөрөө насан туршийн аз жаргал ажээ. Харин хосын харилцаа бат бөх, хайр дүүрэн, сэтгэл хангалуун байхтай секс салшгүй холбоотой. Тиймээс өнөөдөр хэчнээн удаан ханилсан ч харилцаагаа хэрхэн халуухан, энхрий, хайрламаар чигээр нь авч үлдэх талаар бичихээр шийдсэн юм. Тэгэхээр эхлээд:

1. Өөр хүнд яавч харуулж болохгүй
Юуг? 
Мээсэжнүүдээ... 

Бусдад үзүүлэхээс ичмээр, бичиж байгаадаа ч өөрөөсөө ичмээр тийм зүйлсийг хайрттайгаа бич. Ингэж бичих нь хосуудын харилцааг илүү чөлөөтэй, илэн далангүй, өөрийнхөөрөө болгодог. Мөн хайртыгаа хүсэх хүсэл чинь асаалттай байх хугацаа илүү удаан үргэлжилнэ. Бас тэсч ядна. Хайрт руугаа зураг, бичлэг явуулж, хэрхэн хиймээр байгаагаа хэлж, “бохир” үг хэллэгийг энгийн болтол ашигла. Юу яах биш зүгээр л секс хийх гэж хэлж чаддаг бол. Сахилгагүй бай, ажил дээрээ байхдаа түүн рүү эхэлж өдөөсөн мээсэж бич, өдрийн аль ч үед хүссэн цагтаа, хүссэн газраасаа бич. Ичээд байвал “За угаасаа хүн болгон л үүнийг хийж байгаа шдээ” гэж өөртөө хэл. Угаасаа тийм л юм чинь!

Тэгэхээр ерөөсөө л сексээс ичихээ, муу муухай зүйл гэж бодохоо боль. Тэгэж байж та хоёрын харилцаа илүү халуухан, тачаангуй болох болно. Дижитал оршил гэж нэрлэвэл тохиромжтой ч юм уу? Оршил хийсэн л бол секс хийдэг шүү дээ, (ихэнх тохиолдолд).

2. Уурлахаа урдаа барьж болохгүй 
Та хоёрын дунд сексийн тал дээр ямар ч нууж хаах зүйлгүй болж, бие биенийхээ нууц түүхийг мэддэг болох тусам өөр эмэгтэйн тухай сэдэв хөндөгдөж таарна. Тиймээс өмнөх ч бай үгүй ч бай уурлахаа урдаа барьж болохгүй. Тэр чамайг өөрт нь итгэдэг гэдэгт итгэж байгаа учраас нээлттэй ярилцаж байна шүү дээ. Тиймээс нэгэнт өнгөрсөн асуудлыг өөрийнхөө дайсан бүү болго. Харин өөрийнхөө талаар хэр ихийг ил болгохоо мэдээж чи л мэднэ. Харилцаагаа халуухан болгох гэсэн биш хэрүүлийн алим шинээр үүсгэчихгүйн тулд хязгаартай байсан нь дээр гэж Гоолингоо нь зөвлөмөөр байна. Харин хамтдаа шинэ зүйл туршихдаа нээлттэй бай. Тэр чамд чиний төсөөлөө ч үгүй эсвэл хэзээ ч хийхгүй гэж боддог зүйлийг чинь санал болгож мэднэ. Тиймээс тэр хүсэлтийг нь аймшигтай зүйл гэж хүлээж авалгүйгээр, хэсэг бодож үзэхийг санал болгоорой. Тэгээд сайн бодож үзээд та хоёрын харилцаанд аль болох сэв суухааргүй талаас нь харж шийдвэрээ гаргаарай.

 

3. Секс төсөөллөө нэг нэгээр нь биелүүл
Бүсгүйчүүдийн сексийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байхын нэг шалтгаан нь эрэгтэй нь өөрийнх нь хүсдэгээс өөрөөр, огт эсэргээр нь секс хийдэг байх эсвэл нэг хэвийн байх юм. Хэрвээ юу хүсэж байгаагаа хэлж, түүнд өгөх таашаалдаа илүү ихээр анхаараад байхад л тэр бахь байдгаараа байгаа бол тус тусынхаа 1 секс төсөөллийг хэрэгжүүлж үзэх санал тавиарай. Та хоёрын харилцаа хэвийн байсан ч ялгаагүй ийм санал тавьж хамтдаа хэрэгжүүлж үзээрэй. Нарыг халхалчихсан байсан үүл нүүж, нүд чинь нээгдэх шиг л болно. Урьд нь яагаад ийм хөшүүн баригдмал байснаа чи өөрөө ч гайхна даа.

4. Амиа хичээ, бүсгүйчүүд ээ
“Эхнэр аз жаргалтай байвал гэр бүл аз жаргалтай байна” гэдэг үгийг сонсож байсан биз дээ? Энэ бол зүгээр нэг хэлчихсэн үг биш. Аз жаргалтай байгаа эмэгтэй бүр эргэн тойрондоо тэр сайхан зүйлсийг түгээхийг, илүү олуулаа, хамтдаа жаргалтай байхыг хүсдэг. Харин эрчүүд тийм биш. Тэгэхээр сексийн харилцаан дээр ч чи өөрөө эхлээд жаргалтай байж байж хайртыгаа жаргааж чадна, жаргаахыг хүснэ гэсэн үг. Тиймээс эхлээд чи өөрөө яавал сексээс бүрэн таашаал авч чадах вэ гэдэг дээр анхаарлаа хандуул. Өөрийгөө нээ, биеэ судал, жи цэгээ ол, илүү ихээр мэдэр.

Магадгүй чамайг дургүй үед ч секс хийхийг хүсдэг гэх мэт шалтгаанаар эрчүүдийн хэт их секс хүслээс болж чи дээрх гаргалгааг үгүйсгэж болно оо. Гэхдээ хамт байгаа эмэгтэйгээ ямар ч эрэгтэй аз жаргалтай байгаасай гэж хүсдэг нь тодорхой юм. Зүгээр нэг дур ханах, хайрттайгаа секс хийх хоёр хоорондоо том ялгаатай шүү дээ.

Харин чамд бусад бүсгүйчүүддээ өгөх зөвлөгөө байна уу?

“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг”

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: