Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 10 сар 01
・ 1

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2-р дугаар хороо, шинээр баригдаж байгаа "10 давхар барилгын цахилгаан шатны хөндийд цогцос байна гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг 2019.09.30-ны өдрийн 10:45 цагт цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Үүний дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8.5 км замыг туулан 11:00 цагт очиж, харуулын ажилтан, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/-ийн цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.