Т.Аюурсайхан: Сайд Д.Цогтбаатар туслахаа Англид, дэд сайд Б.Батцэцэг туслахаа Италид суух атташегаар томилсон байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 14 ・ 4

Энэ оны тавдугаар сарын 31-ний өдрийн орой буюу Эх үрсийн баярын өмнөх өдөр Гадаад харилцааны яам гадаад улсад Монгол улсыг төлөөлөн суугаа элчин сайдын яамны томилгоонуудыг хийжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнгөрсөн долоо хоногт хуралдалсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр онцлов.

Тэрбээр Монголын төрд тэр тусмаа гадаад хэргийн яаманд чадалтай, чадварлаг боловсон хүчин байхгүй байна уу. Эсвэл хүн нь олдохгүй байгаа юм уу. Хуучны уламжилт гадаад харилцааны яамыг нэр хүндтэй хүмүүс хилийн чанадад Монгол улсаа төлөөлөн ажилладаг байсан. Гэтэл одоо жолооч, туслахаараа ажиллаж байсан нөхдүүдийг томилж явуулдаг болжээ. Асуудал үүсгээд байвал томилсон нөхдүүд өөрсдөө ямар хариуцлага хүлээх вэ. Германд хар тамхи зөөвөрлөж байгаад хэл ам дагуулсан хүмүүс байна.Яагаад туслахаараа ажиллаж байсан нөхдүүдийг шууд томилоод байдаг юм бэ?. Жишээлбэл, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Английн Лондон дахь Монгол улсын элчин сайдын яам /ЭСЯ/-ны атташегаар, тус яамны дэд сайд Б.Батцэцэг туслахаараа ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Италийн Ром хот дахь ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Н.Жавхланг Канад улсын Оттава дахь ЭСЯ-нд атташегаар тус тус томилсон гэж байна. Ийм томилгоо болсон уу? хэмээсэн юм. 

Түүний дээрх асуултад дэд сайд Б.Батцэцэг "Томилгоог илүү мэргэжлийн хийхийн тулд олон ажлыг зохион байгуулж байгаа. Туслахууд 3 жил ажиллаад анхны томилгоогоо аваад явдаг. Төрийн албаны хурлын шийдвэрээр томилогдоод явсан. Хууль бус томилгоо биш" гэв.

Мөн улс орны нэр хүндийг унагаж байгаа асуудалд хариуцлага тооцож байж дуусгавар болно. Гадаад харилцааны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын туслахыг томилохдоо ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг лавлана. Гурван жил төрийн албанд ажилласан гэдгээр атташегаар томилж байгаагаа тэвчих хэрэгтэй. Та бүхэн туслахдаа ойлгуулах хэрэгтэй. Томилгоо нь оновчтой, хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй тэгж байж алдаа завхралтай тэмцэнэ. Шат шатандаа хариуцлагаа ярьж хариуцлагаа хүлээх хэрэгтэй" гэдгийг Т.Аюурсайхан онцоллоо.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 10 сар 15/

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 14/

    Энэ гадаад хэгийн яам нэг л бишээ, ажил нь явахгүй, хэл аманд өртсөн, дотроо бол дандаа хов жим ярьсан, их зантай мөртлөө ажлаа мэдэхгүй хүмүүсээр дүүрсэн, ямар аавын хүү очиж цэгцлэх ёстой юм болдоо ёстой баларсан газар байна лээ

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 14/

    Eooe, arai bishee. Neelttei songon shalgaruult gej ym mongold algaa. Nogoo uhen hataad bdag shatlan devchih n ym bhdaa,,,

    Хариулах
  • Зочин / 2019 10 сар 14/

    Хариулах