Х.Цагаанбаатар "3 сая инээд" шоунд оролцож хожсон мөнгөө сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээнд хандивлалаа

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 14 ・ 2

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар "3 сая инээд" шоу нэвтрүүлэгт амжилттай оролцлоо. Тэрбээр тус нэвтрүүлгээс хожсон мөнгөө  нэг дэвжээнд хамтдаа бэлтгэл сургуулилт хийж, зааж сургаж явсан дүүгийнхээ эхнэрийн эмчилгээнд зориулан хандивласан юм. Тодруулбал, “Жаргалын мод” аяныг та бүхэндээ өмнө нь мэдээлж байсан билээ. Сэтгүүлч Ж.Жаргалсайханы эмчилгээний зардалд хандивлалаа.

Хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвслээс болж бөөрний архаг дутагдалд ороод байгаа сэтгүүлч Ж.Жаргалсайхан өнөөдрийн байдлаар БНСУ-д эмчлүүлэхээр шинжилгээнүүдээ өгч эхлээд байна. Өндөр зардал бүхий олон үе шаттай, урт удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байгаа түүнд итгэл найдвар бэлэглэхийг ард түмнээ уриалж ийнхүү оролцсон юм.

Хандивын дансууд нь гадаад улс орнуудад үйлчлүүлэх эрх бүхий олон улсын VISA, UNIONPAY картуудтай учир түүнд тусалъя гэсэн сайхан сэтгэлт хэн ч, хэзээ ч өгөөмөр гараа сунгаж болно.
Хандивын данс: Хаан банк 5076114356

Төрийн банк 105700275109

Хүлээн авагч: Жарантай овогтой Жаргалсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: