Махны экспорт удаан хугацаанд зогсоно

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 10 сар 18 ・ 5

Өнгөрсөн  5 сард махны үнэ тэнгэрт хадаж иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн. Харин долоодугаар сарын хувьд махны үнэ өмнөх саруудаас буурсан үзүүлэлт гарсан байна.

Мөн 2019 оны 5 сарын засгийн газрын хуралдаанаар үнэ нь нэмэгдэж иргэдэд хүндрэл учруулаад буй махны үнэ, хангамжид нөлөөлсөн хүчин зүйлүүдийг тогтоож арга хэмжээ авахаар болсон.

Тус ажлаар ААН-үүд Хүчит шонхор захаас түүхий эдээ бэлддэг байсан нь тогтоогтож энэ нь иргэдэд очих махыг замаас нь заримдаа бүр амьдаар нь авч гар аргаар төхөөрч байсан нь махны хангамжид нөлөөлсөн гэж үзжээ. Энэ асуудлаар ХХААХҮЯ-аас шалгалт зохион байгуулсан. Мөн өнгөрсөн онд 4000 тонн мах нөөцөлсөн нь махны хангамжын хүрэлцээ, үнэд нөлөөлсөн гэж үзэн энэ жилээс 15 мянган тонноос багагүй мах нөөцлөхөөр болж, бэлтгэл ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Он гарсанаас хойш манай улс үхрийн махны экспортыг зогсоосон боловч хонь ямааны махны экспорт хоёр дахин өссөн бөгөөд адууны махны экспорт өмнөх үеийнхээс 0,9 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ-аас тодруулга хийхэд энэ жилийн  махны экспортыг 3 төрөл дээр махны экспортыг удаан хугацаагаар  зосоож адууны махны экспортыг тодорхой хэмжээгээр хйих  болсон тухай мэдээллээ. Ингэснээр ард иргэдийн махны үнийн өсөлттэй холбоотой толгойн асуудалууд буурч ард иргэдийн хэрэглээ ихсэх юм


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: