"Шинэ үе" продакшн намар цагийн тоглолтын хөшгөө "Жаргалтай байх нь чухал" шоугаараа нээгээд 10 хонож байгаа билээ. Өдөр бүр 19:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа тавигдаж байгаа уг шоу тоглолт үзэгчдийг жаргааж байгаа гэнэ шүү. 

Тус шоу тоглолтыг үзсэн үзэгчдийн сэтгэл тун өндөр байгаа бөгөөд Шинэ үеийнхнийг урмын үгээр мялаах фэнүүдийн цуваа тасрахгүй байгаа аж. Тухайлбал, "Жаргалтай байх нь чухал" шоу тоглолтыг үзсэн үзэгч Анука "Би маш сайхан тоглолт үзлээ. Гэгээлэг бүхнийг сануулж, бараан бүхнийг анхааруулж байдаг хүч чадал эв нэгтэй хамт олонд баярлалаа" гэв.  Мөн тус хамтлагийн фэн Пүрвээ "стрессийг минь тайлж чадсан сайхан тоглолт боллоо" хэмээн чин сэтгэлийн үгээ илгээжээ. 

Уншигч та бүхнийг "Жаргалтай байх нь чухал" шоу тоглолтод хүрэлцэн ирж стресс, ядаргаагаа тайлахыг урьж байна. 

Тоглолтын тасалбарыг www.Ticket.mn-ээр захиалаад 1900-1800 үнэгүй хүргүүлэх боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 90220000, 94560000  утаснаас лавлаарай.