Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 10 сар 22
・ 2

Хонь
Бие махбодын хувьд таагүй өдөр. Эрүүл мэндийн асуудал тулгарах магадлалтай. Сэтгэл хөдлөлөө хяна. Маш сайн мэдэж байгаа зүйлээ л хийхийг зөвлөж байна. Эрсдэлээс зайлсхийж, хурц үзүүртэй хэрэгсэл, цахилгаан төхөөрөмжтэй ажиллахдаа болгоомжоо бүү алд.
Үхэр
Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс шинэ санаа өгч, гэнэтийн асуудлаас гарах боломж олгоно. Өнөөдөр мөрөөдлөө биелүүлэхэд нэмэртэй онцгой боломжийг харах болно. Бүх зүйл өмнөх саруудын хуримтлалаас хамаарна. Сэтгэл хөдлөлөө хянаж, хамгийн амжилттай үед ч даруу бай.
Ихэр
Удахгүй эхлэх ажлаа төлөвлөхөд таатай үе. Найз нөхөд, хамаатан садны зөвлөгөө үнэлж баршгүй байх болно. Шинэ санаа нь хуримтлагдсан асуудлыг шийдэх бололтой. Гэрээгээр ажилладаг хүмүүс өнөөдөр байнгын ажил олж авах боломжтой болно. Магадгүй та оршин суугаа газраа ч өөрчлөх боломжтой.
Мэлхий
Нүдээ нээж, шинэ боломжуудыг хар, хүмүүстэй танилц. Бүх зүйлийг эргэцүүлж үзээрэй. Ингэснээр шинэ бизнес саадгүй бүтнэ. Мөнгөний асуудалд яаралтай амлалт өгч болохгүй. Таны дур булаам байдал нэмэгдэх бөгөөд энэ нь амжилтад хүрэх замд байх бүх сорилт, саад бэрхшээлийг даван туулахад тусална.
Арслан
Од эрхэс танд зөвхөн бүрэн мэдэж буй зүйлээ бусдад ярихыг зөвлөж байна. Батлагдсан арга замаар л ажилла. Гэр бүлийнхэн болон найз нөхдөдөө туслахдаа хэт мэдэмхийрч, сэтгэл зүйн дарамт учруулах хэрэггүй.
Охин
Эрүүл мэнддээ анхаарал тавь. Бүх зүйл өмнөх шигээ байна гэж үгүй тул юунд ч бүү найд. Гэхдээ чухал зүйлийг мартаж болохгүй. Хүүхэдтэй холбоотой төлөвлөгөө гаргахад амжилттай. Бага зэрэг амрах хэрэгтэй байна. Цаг агаарын байдалд дасан зохиц.
Жинлүүр
Сэтгэлийн түгшүүр нь зөрчилдөөнд хүргэж болзошгүй юм. Тааламжтай ба шаардлагатай хоёрын хооронд сонголт хийх хэрэгтэй болно. Ямар ч тохиолдолд өөдрөг үзлээ бүү алдаарай. Саад бэрхшээлийг үл тоомсорлохыг хичээ. Сайн санаатай хүмүүсийн зөвлөгөөг дага.
Хилэнц
Чухал худалдан авалт хийхэд таатай. Асуудлыг март. Өнөөдөр та нандин мөрөөдлөө биелүүлэхэд ойртоно. Бүх зүйл танаас хамаарна. Өөрийгөө чөлөөлж, илүү хялбар аргаар асуудалд хандахыг хичээ. Таны амьдралд дурсамж дүүрэн, цэвэр хайр ирэх магадлалтай.
Нум
Өнөөдөр мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөх боломжтой болно. Түнштэйгээ үүсгэх хувийн харилцаа туйлын эрсдэлтэй. Урьдчилан тооцоолоогүй зардал шаардагдах ажил хэрэгт оролцож магадгүй. Өөрийн оюун ухаанд найдахаас гадна эрүүлээр сэтгэн бодох нь чухал.
Матар
Шүүмжлэлтэй өдөр. Өнөөдөр мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр асуудал, алдаа гарах магадлалтай. Шинэ санаа, саналд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал тулгарч магадгүй юм. Зүүд зөнтэй байж болно.
Хумх
Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Хувийн амьдралдаа өгөөмөр сэтгэл гаргаж, доромжлолыг уучлахыг зөвлөж байна. Эмэгтэй хумхууд хайр дурлалын харилцаандаа анхааралтай хандах хэрэгтэй. Хайртай хүн тань бүх зүйлээрээ танд тохирох албагүй ч гэсэн болгоомжтой байхыг зөвлөж байна.
Загас
Энэ өдөр харилцаа холбоо, эрүүл мэнд, алдагдсан зүйлээ олж ав. Өнөөдөр маш их зүйл танд буцаж ирэх болно. Хуучин өрөө төлж, өөрт хэрэгтэй хүмүүст туслах шаардлагатай. Хүмүүст чин сэтгэлээсээ хандаж, өөрийгөө золиослох нь ёс суртахууны сэтгэл ханамжийг авчирна. Гэхдээ өөрийгөө хэт үнэлэхээс болгоомжил.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.