Баянхошуу, Толгойтын агаар хэвийн гарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 29 ・ 2

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байгаа билээ. Харуул 15 минут тутамд 3-6 үзүүлэлтийг хэмжиж, www.Agaar.mn цахим хуудсаар тасралтгүй мэдээлж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр 07.15 минутын байдлаар нийслэлийн дөрвөн цэгт агаар бага зэргийн бохирдолтой гэж гарчээ. Харин Баянхошуу, Толгойт, Нэгдүгээр хороолол, Монгол газар, Баруун дөрвөн замын агаар хэвийн гарсан байна. Түүнчлэн 100 айл, Амгалангийн агаар цэвэр гарчээ. Ийнхүү шахмал түлш хэрэглэж эхэлсэн цагаас хойш агаарын бохирдолгүй байгаад олон нийт ам сайтай байна. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: