Гэртээ цусны даралтаа хэрхэн шалгах вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 30 ・ 4

Хүний эрүүл мэндийн нэг чухал үзүүлэлт бол цусны даралт. Даралтыг хэмжиж үзсэнээр хүний зүрхний булчин болон судасны системийн үйл ажиллагааны чанарыг тодорхойлж чадна. Зохих хэмжээнээсээ хэт их юмуу хэт бага гарвал урьдчилан сэргийлэх эсвэл эмчилгээний арга хэмжээ авч зөвхөн зүрх төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэндэд анхаарал тавих ёстой. Бараг айл өрх бүрд даралт хэмжих багаж байдаг болсноос гадна ухаалаг утасны аппликейшн ч түгээмэл болсон өнөө үед өөрөө, гэрийн нөхцөлд цусны даралтаа тогтмол  хянах боломжтой болсон. Тэгвэл үүнтэй холбоотой ерөнхий ойлголтыг дараах мэдээллээс уншаарай. 

Гэртээ цусны даралтаа хэрхэн шалгах вэ?

1Цусны даралт гэж юуг хэлдэг вэ?

 

Цусны даралт гэдэг нь артерийн судсуудаар цус шахахад зүрхний булчин хэр сайн ажиллаж байгааг тодорхойлох хүчин зүйл бөгөөд хүний биеийн үндсэн 4 амин чухал шинж тэмдгүүдийн нэг юм. Энэ нь таны бие махбодын үйл ажиллагаа хэвийн байгаа эсэхийг тодорхойлох бөгөөд цусны даралт хэт өндөр юмуу хэт бага байвал таны эрүүл мэндэд ямар нэг асуудал үүссэн гэсэн үг. 

Цусны даралтыг мөнгөн усны баганатай тэнцэх миллиметрээр хэмждэг. Үзүүлэлтийг ташуу зураасаар хязгаарласан тусдаа тоонуудаар илэрхийлнэ (жишээ нь, 120/80). Хэмжих үед гарсан эхний тоо буюу хамгийн өндөр хэмжээг систолын даралт гэх бөгөөд энэ нь зүрхний булчин агших үеийн цусны даралтын үзүүлэлт юм. Харин хоёр дахь тоо  буюу диастолын даралт нь зүрх дээд цэгтээ суларч байгаа үеийн цусны даралтын үзүүлэлтийг хэлдэг. Систол болон диастолын үеийн цусны даралт хоорондын ялгаа нь – цохилтын даралт бөгөөд  хэвийн хэмжээ нь 35 байдаг байна. 

 

Цусны даралт гэж юуг хэлдэг вэ?

2Цусны даралтыг гэрийн нөхцөлд хэрхэн шалгах вэ?

 

Гэрийн нөхцөлд цусны даралтаа шалгахад танд сфигмоманометр эсвэл стетоскоп хэмээх даралтат бөмбөлөг, хянах дэлгэц бүхий цусны даралт хэмжих багаж хэрэгтэй. Үүнийг ганцаараа хийхэд амаргүй учир гэр бүлийн гишүүдээс тусламж хүсвэл зүйтэй.

  1. Даралтаа хэмжихээс өмнө тайван байгаа эсэхээ шалгаарай. Ингээд бугуйгаа шулуун болгож, алгаа дээш харуулаад ширээ юмуу ямар нэг тэгш гадаргуутай зүйл дээр байрлуулна. Зориулалтын ханцуйвчаар булчингаа ороогоод бөмбөлгийг шахаж, суллах байдлаар атгана. Анероид дэлгэц дээрх тоо өөрийн тань хэвийн даралтаас 20-30мм илүү гарах хүртэл шахна. Хэрвээ өөрийн даралтаа мэдэхгүй байвал эмчээс асуугаарай. 
  2. Цусны даралт үзэхдээ цусны даралт хэмжих багажийн бүслүүр нь зүрхний түвшинд байхаар гараа зөв байрлуулна. Багажны бүслүүрийн доод үзүүр тохойноос 2-3 см–ээр дээш байрлана. Сандлын түшлэгт нуруугаараа бүрэн нална. Хэмжиж байхад ярихгүй, хөлөө ачиж суухгүй, хөлийн хоёр ул хоёул шаланд хүрсэн байна.
  3. Ингээд хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа авч, цусны урсгалыг сонсоод, бөмбөлгөө аажмаар суллан, дэлгэц дээрх тоонд анхаарлаа хандуулна. Таны цусны даралтын хэмжээ болох систолын болон дистолын хэмжээг харуулсан 2 тоо гарч ирнэ. Үүний утгыг дээр өгүүлсэн билээ. 

 

Цусны даралтыг гэрийн нөхцөлд хэрхэн шалгах вэ?

3Цусны даралт хэмжигч утасны аппликейшн

 

Цусны даралт хэмжих боломжтой ухаалаг утасны аппликейшн түгээмэл болсон ч энэ нь мэдээж 100 хувь найдвартай зааж чадахгүй. Гэхдээ эдгээр аппликейшнууд нь таны даралтыг ерөнхийд нь тодорхойлж чадах бөгөөд даралт бууруулах үйлчилгээтэй эм уух шаардлагатай эсэхийг үүгээр мэдэж болно. 

Цусны даралт хянах  дараах үнэгүй аппликейшнууд бий:

  • Family Lite /iPhone/ - даралтын хэмжээ, жин, өндрөө оруулаад, эм уух хэрэгтэй эсэхээ хянах боломжтой. 
  • Blood Pressure /Android/ - уг програм нь таны цусны даралтыг хянах, статистик, график шинжилгээний хэд хэдэн хэрэгслийг агуулсан байдаг. 
  • Blood Pressure Companion /iPhone/ - Үүгээр даралтаа хянахаас гадна долоо хоногийн аль үед цусны даралт унах магадлалтайг графикаар харуулдаг. 

 

Цусны даралт хэмжигч утасны аппликейшн
 
 
 
 
 
 
www.Caak.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: