Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийн цагдаагийн албан хаагчийн өгсөн мэдээллээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах иргэний байранд хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтаар хэрэглэх хугацаа дууссан Alpen gold-ийн 38 граммтай 3340 хайрцаг MAX FUN нэртэй шокаладны дууссан хугацааг засварлаж, хадгалж  байсан  зөрчлийг  илрүүлэн, агуулах байрыг лацдсан байна. Улсын байцаагчийн 02-03-292/22 тоот актаар хураан орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. 

2018 оны 11 сарын 21-нд үйлдвэрлэсэн 2019 оны 08 сарын 23-нд хугацаа нь дууссан MAX FUN шоколадыг 2020 оны гуравдугаар сарын 11 хүртэлх хугацаатай болгосон байдал.