Ж.Батбаясгалан: Угаарын хий мэдрэгчийг ирэх сард айлуудад суурилуулна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 11 сар 01 ・ 3

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Гал түлдэг айлуудад угаарын хий мэдрэгч нэг удаа үнэ төлбөргүй тараах шийдвэр Засгийн газраас гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүнтэй холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санхүүжилт хийгдэнэ.

Угаар мэдрэгч нь олон төрөл байдаг. Үнийн хувьд гэхэд л 10-200 ам.долларын үнэтэй байна. Зөвхөн угаар биш маш олон төрлийн химийн элемент мэдэрдэг ч байдаг юм байна. Манайд бол зөвхөн угаарын хий мэдрэгч шаардлагатай. Тиймээс хамгийн боломжтойг сонгоно.

Хамгийн хямдаар тооцоход зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол улсын төсвийн мөнгө. Шууд мөнгө гаргаад авч болдоггүй. Тиймээс арваннэгдүгээр сарын 1-нд багтааж судалгаагаа гаргана. Тэгээд ирэх сардаа багтаад угаарын хий мэдрэгч суурилуулна. Айл болгон өөр байна. Айлын нэг өрөөнд л суурилуулах боломжтой. Харин хоёр, гурван өрөөтэй айлыг яах вэ гэдгээ Ажлын хэсэг дээр шийднэ" гэлээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 11 сар 01/

    гар нь загатнаад хүлээж байгаадаа наад мөнгөө өөр юманд зарцуулсан нь дээр тухайлбал гэр хорооллоор дүүрэн ядуу иргэд байна тэдний зуух пийшинг засварлаад шинэчлээд өгчих

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 01/

    Хайран мөнгө иргэд зүгээр галаа түлээд болоод байхад юу яриад бас 6 тэрбум төгрөг цацах гээд байна сүйрсэн эдийн засгаа улам сүйрүүлэх гээд байх юм та нар гэр хорооллын иргэдтэйгээ яваад уулзалдаа Батбаясгалаан наадах чинь шаардлагагүй бас л дундаас нь нэг биш нилээн хэдэн хүн цавчих гээд гар нь за

    Хариулах
  • Зочин / 2019 11 сар 01/

    Хариулах